Д.Жүгдэрнямын компанид нэгжлэг хийлээ

Хуучирсан мэдээ: 2018.03.29-нд нийтлэгдсэн

Д.Жүгдэрнямын компанид нэгжлэг хийлээ

Д.Жүгдэрнямын компанид нэгжлэг хийлээ

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаагийн төрсөн дүү Д.Жүгдэрнямын ‘Фрейткоммодити консалтантс’ ХХК-д Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс өнөөдөр (2018.03.29) нэгжлэг хийлээ. Цагдаагийнхан анх тус компанид үзлэг хийсэн ч санхүүгийн зарим баримт бичгийг гаргаж өгөөгүй тул нэгжлэг болгожээ. 

Д.Жүгдэрням нь Хонконгод бүртгэлтэй ‘Class trading limited’ компаниар дамжуулан 7.5 сая ам.доллар сүүлийн 4 жилд хил гарган мөн оруулж ирсэн бололтой. Оффшор бүсээр дамжуулан мөнгө угаасан байж болзошгүй гэх энэхүү хэргийг Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газар тус тусдаа мөрдөн шалгаж буй гэх мэдээлэл байна. 

Мөн маргааш цагдаагийнхан прокурорын зөвшөөрөлтэй очиж, УБТЗ -аас хоёр баримт гаргуулахаар болсон байна. 

Н.Ойдов

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж