Л.Дэлгэрмаа: Барилгын хогийг дахин боловсруулна

Хуучирсан мэдээ: 2018.03.29-нд нийтлэгдсэн

Л.Дэлгэрмаа: Барилгын хогийг дахин боловсруулна

Л.Дэлгэрмаа: Барилгын хогийг дахин боловсруулна

Монголын хог, хаягдлын 40 хувийг барилгын хог хаягдал эзэлдэг юм байна. Барилгын хог хаягдал нь аюултай хог хаягдалд тооцогддог. Гэвч Монголд аюултай хог хаягдал устгах газар байдаггүй. Төвлөрсөн гурван хогийн цэгт шууд асгадаг. “Монгол улсын барилгын салбарын нөөцийн үр ашигтай байдал,цэвэр үйлдвэрлэлийг дэмжих” төслийн үйл ажиллагаа танилцуулах уулзалт өнөөдөр /2018.3.29/ боллоо. Уулзалтын үеэр тус төслийн менежер Л.Дэлгэрмаагаас барилгын хог хаягдлын талаар тодрууллаа.

-Улсын хэмжээнд  жилд хэчнээн хэмжээний барилгын хог хаягдал үүсч байна вэ?

-Манайд барилгын хогийг ерөнхийдөө хууль бусаар төвлөрсөн гурван хогийн цэгт асгадаг.  Тиймээс хэчнээн хэмжээний хог хаягдал гардгийг тооцоолоход бэрх. Бидний судалгаагаар ойролцоогоор нийт хог хаягдлын 40 орчим хувийг барилгын хог хаягдал эзэлдэг. Энэ нь дулааны улирал дахь хэмжээ.

-Дахин боловсруулсан бүтээгдэхүүний чанар ямар байх бол?

-Барилгаас гарч буй хог нь тодорхой хэмжээний хор агуулж байдаг. Тэр үүднээсээ байгальд сөрөг нөөлөөтэй. Манай улс барилгын хогийг хэрхэн устгах зохицуулалт байдаггүй. Тиймээс ил задгай хаягдах тохиолдолд бий. Энэ нь байгаль очинд тулгамдсан асуудал болоод байна. Мөн хайрга, дайраг чулуу нь бетонон хог хаягдлыг тодорхой стандартын дагуу дахин боловсруулж, дүүргэгч материал болгон ашигласнаар эдийн засгийн хувьд хэмнэлт үүснэ. Шинэ бүтээгдэхүүн, дахин боловсруулсан бүтээгдэхүүн хоёрын дунд чанарын ялгаа гаргахгүй, шинэ бүтээгдэхүүнээс ч чанартай бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж байгаа.  

-Танай төслийн зорилго юу вэ?

-Манай төслийн зорилго нь байгаль орчинд ээлтэй барилгын салбарыг дэмжих. Төсөл нь Европын холбоо, Швейцарын  хөгжлийн агентлагийн 1.3 сая еврогийн санхүүжилтээр  дөрвөн жил хэрэгжинэ.

-Барилгын хог хаягдалд олон зүйл багтана. Танай төсөл аль төрөл дээр  түлхүү ажиллах вэ?

-Барилгын хог хаягдалд бетон, тоосго, шил, хуванцар, төмөр зэрэг олон зүйл орно. Бид эдгээр хог бүрийг боловсруулж чадахгүй. Тиймээс бетон боловсруулах дээр түлхүү ажиллаж байна.  энэ хүрээнд недерландын туршлагаас суралцана. Недерланд нь бетонон хог хаягдлыг 100 хувь боловсруулдаг, 30 жилийн туршлагатай орон. Бетонон хог хаягдлыг дахин боловсруулахдаа эхний ээлжид хүний биед хортой, химийн бодисыг салган түүнийгээ бутлан дөрвөн төрлийн дүүргэгч материал болгон ашигладаг. Монголын хувьд байгалийн дүүргэгч материал ашигладаг. Үүний оронд барилгын хогийг дахин боловсруулж дүүргэгч материал болгох юм.  

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж