Иргэд хувиараа алт олборлох нь Колымд аюул учруулахгүй гэв | News.MN

Иргэд хувиараа алт олборлох нь Колымд аюул учруулахгүй гэв

Хуучирсан мэдээ: 2018.03.29-нд нийтлэгдсэн

Иргэд хувиараа алт олборлох нь Колымд аюул учруулахгүй гэв

Иргэд хувиараа алт олборлох нь Колымд аюул учруулахгүй гэв

ОХУ-ын Магаданы хязгаарын удирдлага гар аргаар алт олборлох эрхийг иргэдэд олгосон нь хулгайгаар алт олборлох явдлыг өөгшүүлэхгүй хэмээн үзэж байгаагаа хязгаарын Захирагч Владимир Печеный РИА-Новости-д ярьсан байна.

ОХУ-ын Байгалийн баялгийн яам “Үнэт металл болон үнэт чулууны хууль, Газрын баялгийн тухай хуулиудад өөрчлөлт оруулахыг санал болгож байгаа юм. Энэ өөрчлөлтөөр тусгай зөвшөөрөл авсан хувийн хэвшлийн аж ахуйн нэгж Магаданы хязгаарын алтны шороон ордоос алт олборлож болох юм.

Харин үүнийг алтны салбарын үйл ажиллагааг зохицуулах зорилго бүхий ашгийн бус байгууллага болох Союз старателей России эсэргүүцэж байгаа юм.

Тус байгууллагын тэргүүн Виктор Таракановскийгийн үзэж байгаагаар хувийн хэвшил болон иргэдэд алт олборлох боломж олгох нь энэ салбарын эмх цэгцийг алдагдуулж, эрүүгийн шинжтэй болгоно гэжээ.

Гэхдээ ийм эрхийг зөвхөн Магаданы Колымд олгох юм. “Мэдээж болгоомжлол бий. Гэвч нарийн боловсруулсан тогтолцоог нэвтрүүлж чадвал ийм зүйл гарахгүй байж болно. Эртний туршлага ч бий “ хэмээн Печеный хэлсэн байна.

Алтыг хувь хүн олборлохыг Орос улс 1954 оноос хойш хориглосон юм. 1990-ээд оны эхээр Магаданыхан энэ хоригийг цуцлахыг хичээсэн ч амжилт олоогүй юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж