Москва хот дугуйн түрээсийн үнээ нэмэхгүй | News.MN

Москва хот дугуйн түрээсийн үнээ нэмэхгүй

Хуучирсан мэдээ: 2018.03.29-нд нийтлэгдсэн

Москва хот дугуйн түрээсийн үнээ нэмэхгүй

Москва хот дугуйн түрээсийн үнээ нэмэхгүй

Түрээсийн дугуйн үнэ 2018 онд нэмэгдэхгүй, өнгөрсөн оны түвшиндээ байна хэмээн Москва хотын Тээврийн газрын дарга Максим Ликсутов хэвлэлд мэдээлжээ.

“Бид дугуйн түрээсийн үнийг нэмэх бодолгүй байна. Хамтран түншилж байгаа банкны ачаар дугуйн паркуудыг ажиллуулах санхүүгийн ачааллыг дааж, түрээсийн үнийг өсгөхгүй боломжтой байна” гэж “Российская газета” сонинд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.

Москвагийн иргэд дугуйгаар зорчих нэмэгдэж байна. Өнгөрсөн 2017 онд түрээсийн дугуйгаар иргэд 2,4 сая удаа үйлчлүүлжээ. 2016 онд энэ тоо 1,6 сая, 2015 онд 880 мянга байжээ.

Москва хотын захиргаанаас түрээсийн дугуйн үйлчилгээний цэгийг олшруулах бодлого барьж байгаа юм. Тэдний төлөвлөж байгаагаар ирэх 2019 онд түрээсийн дугуйн 50 цэг нэмж байгуулж, 500 дугуйгаар паркийг нь нэмэгдүүлэх ажээ. Энэ оны байдлаар нийтдээ 4300 дугуйтай 430 цэг ажиллаж байна.

Түрээсийн дугуйн үйлчилгээг Москва хот 2013 оноос нэвтрүүлж эхэлсэн юм. Нэг цаг дугуй түрээслэх үнэ нь 120 рубль аж.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-29 202.131.245.226

News.mn манай тэргүүлэх мэдээллийн сувгуудын нэг гэж боддог. Харин сүүлийн үед маш их андуурагдсан /улс оронд болсон үйл явдал бна гэхээр хойд талын мэдээ байх аж/ мэдээлэл оруулах болсныг уншигчид нь мэдэж байгаа байх. Нэг улсын контент хэт их хэмжээтэй байх нь хэр зохистой бол /заримдаа өөр улсад амьдраад байгаа мэт болох юм/. Санаандгүй, санаатай байдлаар хийгдэж буй мэдээллийн интервенц болоод байгааг редакц анхаарна биз ээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж