Сүхбаатар аймгийн ИТХ-аас Засаг дарга З.Энхтөрийг огцруулж, МАН-аас санал болгосон Р.Эрдэнэцогтыг батламжлуулахаар Засгийн газарт өргөн бариад байна. Энэ асуудлаар тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Ч.Улаан орон нутгийн ажил зогсч, 2017,2018 онд батлагдсан төсөвгүй явж байгаа тул хууль бус үйлдэл газар аван даамжирсан. Иймд ИТХ-аас гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байна. Ерөнхий сайд Засгийн газраас хууль бус юм бүү хүсээрэй. Би зөвхөн хуульд захирагдаж ажиллана гэж мэдэгдсэн. Иймд Засгийн газар Сүхбаатар аймагт үүссэн нөхцөл байдлыг анхааран үзэж, Засаг даргыг томилж өгнө үү гэсэн утгатай бичгийг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлжээ.
Үүнтэй зэрэгцэн аймгийн иргэдийн дунд “Хадам, хүргэн хоёр аймгийг удирдах боллоо” гэсэн шүүмжлэл бас өрнөжээ. 2004-2008 онд Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад одоо дахин томилогдох гэж буй Р.Эрдэнэцогт нь одоо тус аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж буй АН-ын гишүүн Б.Мөнхбатын хадам аав нь гэж ярьж байна. Хадам, хүргэн хоёр бие биедээ хяналт тавьж ажиллах ёстой Засаг дарга, ИТХ-ын даргын албан тушаалд ажиллан төрийн албыг төрлийн алба болгох гэж байгааг Ерөнхий сайд зөвшөөрвөл Сүхбаатар аймгийн удирдлага худ, ургийн гарт орох нь ээ.
Л.БЭХ
Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ
zochin 2018-03-29 112.72.11.123
Munhbat sain ner hundtei end ch ner hund saitai ajilaj bsan uuriinhuuruu l yvj bga henii ch demjleggui
Зочин 2018-03-29 202.179.26.142
Эрдэнэцогт урьд юу хийснийг нь эргэн санаарай . Юу ч л хийгээгүй хүн дээ хөөрхий . Ийм хүнийг дахиад дэвшүүлж л байдаг
Зочин 2018-03-29 66.181.182.155
Бүр ч болоод явчихлаа даа ккккк
zochin 2018-03-29 59.153.114.224
hural zasag darga 2 tusdaa asuudal uur uur nam 1hun shiidver bish niitiin sanalaar zasag darga bolgoj bgaan bishuu. Munhbat ireeduitei sain zaluu. nutagtaa ajilaj amidarch bgaad songogdson bizdee. huviin amidral hend hamaa bnaa. tusad ni ylgaj salgaj suraach
Зочин 2018-03-29 103.57.92.104
Аль нь хадам аав нь аль нь хүргэн нь юм, үе тэнгийн харагдаад байх юм.
Зочин 2018-03-29 202.21.115.242
Хүргэн сай – айнь харин хадам аав ч олиггүй нөхөр дөө охнн бол азтай азтай
Зочин 2018-03-29 112.72.15.46
Одоо энэ нам намд шургалсан эхнэр нөхөр ах дүү худ ургын асуудлыг анхаарах цаг нь болжээ
Баагий 2018-03-29 202.72.242.131
Батсуурь, Хосбаяр нараасаа уйдсан Сүхбаатарчууд гороо амсаж б.на. Аятайхан хөгжлийнхөө гольдрилд оров уу гэтэл ийм байдалд хүрлээ. Та нар л өөрсдөө сонгосон шүү дээ. Их хурал болон орон нутгийн сонгуулиа эргэн хараач. Арай, арай, арай
ЗОЧИН J&J 2018-03-29 59.153.113.86
ЦУС ОЙРТОЛТЫН ГАМШИГ НҮҮРЛЭСЭН АЙМАГ
ЗОЧИН J&J 2018-03-29 59.153.113.86
СҮХБААТАР АЙМГИЙГ ААВ ,НӨХӨР ХОЁРООРОО АТГУУЛСАН АЗТАЙ ХҮҮХЭН ЖАРГАЖЭЭ …
123 2018-03-29 103.229.120.133
Элийрсэн [Хориотой Үг] монголчууд ХОХ НЬ ээ.
Зочин 2018-03-29
Ухна Хүрэлсүх мөнгө авч байж л хөдлөнө л дөө
Зочин 2018-03-29 202.131.243.162
онгироо, сагсуу ухна ч зүгээр томилно доо…