Өмнөговь аймгийн Номгон сумын Гогц баг, Их-Уул гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 81 км-т өчигдөр 18:17 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Энэ тухай мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газарт Одон орон геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар мэдэгдсэн байна. Мэдээллийн мөрөөр онцгойгийнхон Номгон сумын Засаг даргын Тамгын газрын даргаас нөхцөл байдлыг тодруулахад “Их-Уул гэдэг газар нь хилийн зааг, айл өрх байхгүй. Сумын төвийн иргэдэд мэдрэгдээгүй, учирсан хохирол байхгүй” гэсэн хариулт өгсөн байна.
Г.ХОРОЛ