Хуучирсан мэдээ: 2018.03.29-нд нийтлэгдсэн

ХОМ: Адуутай гишүүд

ХОМ: Адуутай гишүүд

АТГ-аас өчигдөр /2018.03.28/ төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг зарласан. Нийт 236 албан тушаалтны 2017 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг Авлигатай тэмцэх газрын xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд байршуулаад байгаа юм. Тэгвэл гишүүдийн хэн нь хэдэн адуутайг танилцуулж байна.Төрийн өндөрлөгүүдээс У.Хүрэлсүх адуугүй. Гишүүдээс гадна Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд асан Ц.Дашдорж адуу 70, ХХААХҮ-ийн сайд асан П.Сэргэлэн адуу 576, Барилга хот байгуулалтын сайд асан Г.Мөнхбаяр адуу 10, гишүүн асан Д.Ганбат хурдан удмын адуу 23, адуу 152, Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан П.Ганхүү хурдан удмын адуу 16, БХБ-ын дэд сайд Ш.Лхамсүрэн хурдан удмын адуу 36, адуу 361, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг хурдан удмын адуу 5, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Ц.Батбаяр хурдан удмын адуу 3, адуу 7 адуутай байна.

С.САРУУЛ

Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж