Хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсана

Хуучирсан мэдээ: 2018.03.29-нд нийтлэгдсэн

Хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсана

Хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсана

“Дахин тэвчихгүй” жагсаалыг зохион байгуулагчид энэ бямба гаригт буюу гуравдугаар сарын 31-нд Сүхбаатарын талбайд хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаал зохион байгуулна гэдгээ өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.

Тэд хүүхдийн эсрэг хүчирхийллийн тухай хуульд өөрчлөлт оруулан, энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгчдийг насаар нь хорих , Өршөөлийн хуулиар суллахгүй байхыг шаардаж жагсах аж.

Жагсаалын зохион байгуулагчид ямар нэг намын захиалгаар хийгээгүй,  хувь хүн, аж ахуйн нэгжээс санхүүгийн дэмжлэг аваагүй гэдгээ хэллээ.

Энэ удаагийн жагсаалыг урлаг соёлын олон хүн дэмжиж буй бөгөөд хүчирхийллийн эсрэг дуу гаргаж байгаа аж.

Бямба гаригт болох жагсаал хүүхдийн хүчирхийллийн эсрэг тайван жагсаал юм. Тиймээс энэ үеэр ёс бус үг, үйлдэл, самуун гаргах ёсгүй гэдгийг мөн уриаллаа.  

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж