МАН-ын гишүүд Турк улсад айлчилж байна | News.MN

МАН-ын гишүүд Турк улсад айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2018.03.29-нд нийтлэгдсэн

МАН-ын гишүүд Турк улсад айлчилж байна

МАН-ын гишүүд Турк улсад айлчилж байна

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Монгол Туркийн Парламентын бүлгийн дарга Т.Аюурсайхан, гишүүн Б.Ундармаа тэргүүтэй төлөөлөгчид Бүгд найрамдах Турк улсын Шударга ёс хөгжлийн намын урилгаар намын айлчлал хийж байна.

Турк улсын Шударга ёс хөгжлийн нам нь 2001 онд байгуулагдсан. Намын Ерөнхий даргаар Турк улсын ерөнхийлөгч Режеп Таяип Эрдоган ажилладаг. Нийт 11 сая орчим гишүүнтэй. Олон улсын байгууллагуудын судалгаагаар дэлхий нийтэд улс төрийн намуудын рейтинг буурч байгаа гэсэн тооцоо гарсан байдаг. Харин Туркийн Шударга ёс хөгжлийн намын рейтинг сүүлийн 4 жилийн турш тогтмол өссөөр иржээ. 2015 оны аравдугаар сард болсон парламентын сонгуулиар нийт сонгогчдын олонхийн санал авч засгийн газраа бүрдүүлэн ажиллаж байна.

            Турк Монголын хооронд найрамдал харилцаа тогтоосон 50 жилийн ой ирэх онд буюу 2019 онд тохионо. Сүүлийн жилүүдэд Турк Монголын харилцаа, эдийн засаг, улс төрийн харилцаа огцом сэргэсэн гэдэгтэй уулзалтад оролцсон талууд санал нэгтэй хэлж байлаа. Тухайлбал УИХ-ын дарга Туркэд айлчлал хийсний дараагаар Туркийн талаас Шадар сайд нь Монголд айлчилсан. Үргэлжлүүлээд МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга болон УИХ-ын гишүүдээс бүрдсэн баг улс төрийн намын шугамаар айлчлал зохион байгуулж байна. Энэ удаагийн айлчлалаар МАН Туркийн Шударга ёс хөгжлийн нам хооронд ‘Шинэ торгоны зам Улс төрийн яриа хэлэлцээр’ хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан байна. Мөн ирэх дөрөвдүгээр сарын 5-8-ны хооронд Туркийн Ерөнхий сайд Монгол Улсад айлчлал хийхээр болсон нь хамтын найрамдалт харилцаа ихээхэн сэргэж байгаагийн илрэл юм.

            Айлчлалын хүрээнд Монгол-Туркийн Парламентын бүлгийн дарга ноён Мэхмэт Эрдоган, Анкара хотын захирагч Мустафа Туна, Анкара хотын Шударга ёс хөгжлийн намын хорооны дарга Мустафа Нэдим Яамали нартай уулзлаа. Мөн  Шударга ёс, хөгжлийн намын дэд дарга, Гадаад харилцааны дарга ноён Мэхмэт Мэхди Экэртэй хоёр намын хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Анкара хотоос эхлүүлсэн айлчлалын эхний өдөр Монгол Туркын парламентын группийн уулзалт болсноос гадна хоёр намын төлөөллүүдийн уулзалт болжээ. 

Г.ХОРОЛ

 

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-29 202.21.96.18

МАН Туркэд доншуучлах мөнгөтэй л юм байх даа татвар төлөгчдийн мөнгөнөөс зувчуулсан л байгаа даа

Avatar

Зочин 2018-03-29 202.9.40.54

Дайнтай улсаас юу хайж явнаа?

Avatar

Зүүнтэн баруунтантай нөхцсөн нь 2018-03-29 103.57.95.100

МАН чинь зүүний чиглэлийн нам, наад Туркийн нам чинь баруунтан буюу хэт лалын шашны нам. МАН-ын залгамж халаа жолоо 21-р зуунд алдагдах гэж. Та нар сөрөг хүчин болох CHP- Ардын Бүгд Найрамдах Намтай очиж уулзаач ээ. Тэр нам чинь Зүүнтний танайтай угтаа угшил нэгтэй Ататюркийн байгуулсан нам. Тэндээс Туркийн үнэн бодит мэдээллийг олж ав.

Avatar

Зочин 2018-03-29 223.62.163.211

abicim, esekler bundan ne anlar ki, dogru duzgun okumus adam var mi aralarinda. milleti koyun yapma hazirlik …

Avatar

Зочин 2018-03-29

turkiin daranguylagchaas turshlaga sudalji baygaa yum bayna

Avatar

Зочин 2018-03-29

BOLIOCHEE HULGAICHUUDAA

Avatar

Зочин 2018-03-29

ТУРКИЙН ЛАЛЫН СУУРЬ ҮЗЭЛТНҮҮДЭЭС САНХҮҮЖИХ НЬ !!! МОНГОЛД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ ИРСЭН ЕВРОП МАЯГИЙН ЧӨЛӨӨТ СУРГАЛТТАЙ СУРГУУЛИУДЫН ИРЭЭДҮЙ БҮРХЭГ БОЛЛОО!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж