Хятадын нийслэл Бээжин хотод автомат жолоодлоготой машиныг албан ёсоор зам дээр туршжээ. Тус хотын холбогдох байгууллага хууль тогтоомжийн дагуу туршилтыг гүйцэтгэсэн байна. Ийн Бээжин хот нь анх удаа автомат жолоодлогын хаалттай туршилтын талбайг байгуулан, олон төрлийн туршилтын хувилбар болон үнэлгээний системийг бий болгосон аж. Үүний зэрэгцээ хотын хэмжээнд 33 замд нийт 105 км автомат жолоодлоготой машины туршилтын зам байгуулжээ.
Эх сурвалж: CCTV