Н.Эрдэнэсувд: Татварын хэлтсийн тасаг бүр “нэрэмжит сар”-тай болсон

Хуучирсан мэдээ: 2018.03.29-нд нийтлэгдсэн

Н.Эрдэнэсувд: Татварын хэлтсийн тасаг бүр “нэрэмжит сар”-тай болсон

Н.Эрдэнэсувд: Татварын хэлтсийн тасаг бүр “нэрэмжит сар”-тай болсон

Татварын албаны удирдах ажилтны сургалт, семинар “Корпорэйт конвэйшн центр”-ийн “Сөүл” танхимд хоёр өдөр үргэлжиллээ. Энэ үеэр орон нутгийн Татварын хэлтсийн дарга нар 2017 онд хийж, гүйцэтгэсэн ажлаа тайлагнахаас гадна 2018 онд хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар мэдээлэл өгсөн юм. Тухайлбал, Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн дарга Н.Эрдэнэсувд Монгол Улсын Засгийн газрын “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 2017 оны 01 дүгээр албан даалгаврын хүрээнд ямар ажил хийж, хэрэгжүүлсэн болон орон нутгийн удирдлагатай хэрхэн хамтран ажилласан талаараа танилцууллаа.

Тэрбээр улс, аймгийн төсвийг давуулан биелүүлсэн гэдгээ тодотгоод Монголын Татварын албанаас дэвшүүлсэн “Чадварлаг, хариуцлагатай албан хаагч, чанартай хүртээмжтэй төрийн үйлчилгээ” зорилтыг хэрэгжүүлж буйгаа хэллээ. Тус аймгийн Татварын хэлтсийнхэн чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор “Амжилтын түүх”-ийн уралдааныг зарлаж хэвшүүлжээ. Уг уралдаанд татварын байцаагч бүр оролцох бөгөөд тухайн байцаагч өөрийн ажилдаа нэвтрүүлсэн нэг амжилттай ажлыг бичиж, товхимол гаргах ёстой аж.

Мөн сар бүрийг аймгийн Татварын хэлтсийн тасаг бүрийн “Нэрэмжит сар” болгон зарладаг болсон бөгөөд тухайн сардаа нийтийг хамарсан томоохон үйл ажиллагааг хэлтсээрээ хамтран зохион байгуулж, нэрэмжит сар дуусахад тайлангаа тавьдаг болжээ. Үүнээс гадна “Явуулын татварын үйлчилгээ”-г бий болгосон байна. Энэхүү үйлчилгээг нээснээр татварын байцаагч нар сум, байгууллага, ААН дээр татварын иж бүрэн үйлчилгээ үзүүлдэг болжээ. Энэ мэтчилэн олон шинэлэг ажлыг Өвөрхангай аймгийн Татвары хэлтсийнхэн хийж, хэрэгжүүлж байгаа ажээ.

Эх сурвалж: ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж