ОӨУБЕГ-т санхүүгийн шалгалт хийв | News.MN

ОӨУБЕГ-т санхүүгийн шалгалт хийв

Хуучирсан мэдээ: 2018.03.29-нд нийтлэгдсэн

ОӨУБЕГ-т санхүүгийн шалгалт хийв

ОӨУБЕГ-т санхүүгийн шалгалт хийв

Төрийн Аудитын тухай хууль, Төсвийн тухай хуульд заасны дагуу Үндэсний аудитын газраас Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд санхүүгийн тайлангийн аудит хийлээ.

Аудитаар ОӨУБЕГ-ын 2017 оны  санхүүгийн байдал, үр дүн, цэвэр хөрөнгө, өмчийн өөрчлөлт, мөнгөн гүйлгээ болон төсвийн гүйцэтгэлийн тайланг материаллаг зүйлсийн хувьд Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Сангийн сайдын баталсан бодлого, журам, зааврын дагуу үнэн, бодитой, шударга илэрхийлсэн тул зөрчилгүй гэсэн санал дүгнэлтийг Үндэсний аудитын газраас гаргалаа.

Эх сурвалж: ОЮУНЫ ӨМЧ, УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж