Аглаг бүтээлийн хийдэд аялагчдын хөл тасрахгүй

Хуучирсан мэдээ: 2018.03.29-нд нийтлэгдсэн

Аглаг бүтээлийн хийдэд аялагчдын хөл тасрахгүй

Аглаг бүтээлийн хийдэд аялагчдын хөл тасрахгүй

Улаанбаатар хотоос 100-гаад км зайд буюу Төв аймгийн Борнуур суманд орших Аглаг бүтээлийн хийд эдүгээ аялагчдын хөл тасардаггүй газар болжээ. Байгалийн үзэсгэлэнт тогтоцыг ашиглан Аглаг бүтээлийн хийдийг анх байгуулсан байдаг. Энд Лусын рашаант суваргаас эхлээд арга билгийн шүтээн, эхийн сав, амьдралын үүд мод, заан хад, ембүү хад зэрэг олон сонирхолтой үзмэрүүд бий.

Эдгээрийг гэрэл зургийн сурвалжлагаар хүргэж байна. Аглаг бүтээлийн хийд. /2018.03.28/

НИРВААН ДҮРИЙГ ҮЗҮҮЛЖ БУЙ БУРХАН БАГШ        Бурхан бээр нирваан болох ёсыг үзүүлэх болон мөнх бусын ёсыг үзүүлэх тэргүүтэн  арван зүйлийн хэргийг айлдаж, эртний ерөөлийн шалтгаанаар наян сүүдэр хоёр сар болсон үед гаслангаас нөгчин нирваан болох ёсыг үйлдэхүйд босгосон суваргыг Гаслангаас нөгчсөн нирваан болсны суварга хэмээн алдаршуулав. Үүрээр гаслангаас нөгчсөн зохионгуйг үзүүлсэн болой.ТӨГС ЯЛГУУСАН ХЭМЭЭХ ЭВХМЭЛ БИЧИГҮДЭЛТИЙН СУУДАЛ ХАДАГУЙТ ТИЙН ЯЛСАН СУВАРГА Тийн ялж төгс нөгчсөн бурхан бээр лагшин насыг хураан үйлдэхийг гурван сараар адислах цагт суваргыг босгосон бөлгөө.ЛАМ ХАД Бурхан бээр хан хөвгүүн байхдаа гэртний орон нь муу бөгөөд түүнд баясагч амьтаныг дээш удирдахын тулд гэрээс сайтар гарч тойн болсон “Илт гарсан зохионгуй” лугаа энэ тойн дүрт өөрөө бүтсэн хадны утга зохилдоно.БУРХАН БАГШИЙН ХӨЛИЙН МӨРМАНАГАЗАР УСНЫ ЭЗЭН ЦАГААН ӨВГӨН. ЭРДЭНЭЭР БӨӨЛЖИЖ БУЙ АМ ЦАГААН ХУЛГАНАМАТРЫН АМ Ер матар нь зууснаа тавьдаггүй амьтан тул түүгээр жишээд хэн бээр дээдийн ном лугаа барилдваас Бурхан болон болтол нь ниргүүлслээр үл орхих Бурхад, Боди сэтгэлтэн нүгүүдийн эрдэмийг бэлгэдмүй.ЗААН ХАД Эргэлийн зам дахь өөд өөдөөсөө харсан хоёр их заан мэт хад. Амар амгалан, сэтгэлийн тэнхээтэй амьдрахын ерөөл талби.ЧУЛУУН БЭЛЭГ Наран ургах зүүн урд зүг хандсан задгай ам нь чойнжүн (юмсын гаралга) мэт гурвалжин хэлбэртэй, бусад бүх зүгрүүгээ уулсаар тойрон хүрээлэгдсэн шинжтэй тул задгай гурвалжин ам лугаа бэлгэ зохилдуулан чулуун бэлгийг хийж тавьсан болно.ЭРГЭЛИЙН АНХДАГЧ ҮҮДЭН АГУЙСОЁМБО ҮСГИЙН УМ АА ХУМЛУУНЫ МӨР

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж