Цагдаагийн хуурамч үнэмлэх ашиглан бусдыг дээрэмдсэн этгээдүүдийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2018.03.29-нд нийтлэгдсэн

Цагдаагийн хуурамч үнэмлэх ашиглан бусдыг дээрэмдсэн этгээдүүдийг баривчилжээ

Цагдаагийн хуурамч үнэмлэх ашиглан бусдыг дээрэмдсэн этгээдүүдийг баривчилжээ

Цагдаагийн алба хаагчийн хувцас өмсөж, хуурамч үнэмлэх ашиглан бусдыг удаа дараа зодож, дээрэмдсэн этгээдийг Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсийн алба хаагчид илрүүлэн, энэ сарын 26-ны өдөр баривчилжээ.

Уг хэргийг тодорхой оршин суух хаяггүй, хулгайлах болон бусад төрлийн гэмт хэргээр шүүхээс дөрвөн удаагийн ял шийтгэгдэж байсан 41 настай, эрэгтэй Г гэгч үйлдсэн байсан аж. Тэрбээр шалгалт хийх нэрээр эмэгтэйчүүдийг айлган сүрдүүлж, эд зүйлийг хулгайлж, дээрэмддэг байсныг шалгалтын явцад илрүүлжээ. Г нь 2017 оны долдугаар сард хуулийн тэгшитгэлээр суллагдсан аж. Хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.

Мөн тус хэлтсийнхэн эрхэлсэн тодорхой ажилгүй Б гэгч нь цагдаагийн алба хаагчийн албаны үнэмлэхийг ашиглаж өөрийн найз О-той бүлэглэн бусдыг айлган сүрдүүлж, хүч хэрэглэн дээрэм хийсэн хэргийг илрүүлсэн байна. Шалгалтын явцад Б нь цагдаагийн алба хаагчийн үнэмлэхийг хууль бусаар олж авснаа мэдүүлжээ. Эл хэргийг харьяаллын дагуу Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа аж. Иймээс шөнө оройн цагаар цагдаагийн алба хаагчийн хувцас өмсөж эсвэл албаны үнэмлэх үзүүлсэн сэжигтэй этгээд таныг торгуулийн хуудасгүйгээр торгох, хууль бус зүйл шаардвал цагдаагийн байгууллагад хандахыг анхааруулж байна.

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж