Ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноос осолджээ

Хуучирсан мэдээ: 2018.03.29-нд нийтлэгдсэн

Ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноос осолджээ

Ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноос осолджээ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт  өчигдөр /2018.03.28/ зам тээврийн ноцтой осол гарчээ. ‘Toyota Tocoma’ маркийн автомашины жолооч нь хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсоны улмаас онхолдсон байна. Жолооч уурхайд ажилладаг байсан бөгөөд ажилчдынхаа хоолонд явахдаа ийн осолджээ. Түүнийг цаг алдалгүй эмнэлэгт аваачсан учир эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлснээр биеийн байдал нь  сайжирсан байна.

Тиймээс жолооч таныг 3-5 цаг тасралтгүй жолоо барих үедээ 15-20 минут амарсны дараа хөдөлгөөнөө үргэлжлүүлж байхыг Замын цагдаагийн албанаас анхаарууллаа. 

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж