Нийслэлийн иргэн Та иргэнийхээ эрх, үүргийг эдэлж, Улаанбаатарын бүтээн байгуулалтад оролцоно уу.
Нийтийн ашиг сонирхолд нийцсэн бүтээн байгуулалт явуулах гэж байгаа үед иргэн Та захиргааны байгууллагуудад санал бодлоо өгөх эрхтэй. Таны бүтээн байгуулалтад өгөх үнэ цэнэтэй санал бодлыг захиргааны байгууллагууд хүлээн авч байх учиртайг Монгол Улсын Захиргааны хэргийн тухай хуулиар баталгаажуулсан байгаа.
Тухайлбал, тус хуулийн 27-д захиргааны шийдвэр гаргаж буй эрх бүхий байгууллагууд СОНСОХ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ бөгөөд энэхүү шийдвэрээ захиргааны шийдвэр гаргах эрх олгогдсон хууль, захиргааны хэм хэмжээний актын зүйл, заалтын дагуу гаргаж, иргэдэд мэдээлнэ. Үүний дагуу иргэд, олон нийтийн саналыг
- бичгээр авах;
- биечлэн уулзах;
- утсаар санал авах;
- цахим хэлбэрээр санал авах;
- төлөөлөгчөөр дамжуулан санал авах;
- бусад хэлбэрээр авна хэмээн заасан байгаа.
Энэ зун Замын цагдаагийн гүүрэн гарц, Зүүн дөрвөн замын гүүрэн гарц, Яармагийн гүүр, Налайх чиглэлийн 20.9км авто зам зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлаас гадна 60-72 жилийн насжилттай Дөчин мянгатын цэвэр усны шугамыг Австралийн шинэ технологиар доторлох ажлууд хийгдэх учраас ойролцоох автозамыг хэсэгчлэн хаана.
Дээрх чиглэл орчмын автозамыг дөрөвдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 1-ийг хүртэл хязгаарлах юм. Автозамыг хэрхэн хязгаарлавал зохистой вэ, аль нь зөв шийдэл болж чадах вэ?
Иргэн Та санал асуулгад оролцож, нэг талаар хотын өнгө төрх, чанар чансааг нэмэх, нөгөө талаар өөрсдийнхөө ажил, амин хувийн асуудлыг шийдэхэд хамгийн чухал автозамын хөдөлгөөний байршлийг түр хугацаагаар өөрчлөх ажилд саналаа нэмэрлээрэй.
Жич: Дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлын үеэр замын түгжрэлийг бууруулахын тулд Нийслэл болон Замын цагдаагийн алба хамтран дугаарын хязгаарлалт хийх саналыг мэргэжлийн байгууллагуудын хийсэн судалгааг үндэслэн гаргасан болно.
Санал асуулгыг 2018.03.28-ны өдрийн 12.00 цагаас эхлэн Замын цагдаагийн албаны фейсбүүк хуудсаар иргэд, олон нийтээс авч эхэллээ.
ТА ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ? ДЭМЖИХГҮЙ БАЙНА УУ?
ДЭМЖИЖ БАЙВАЛ ДАРААХ ХУВИЛБАРААС СОНГОНО УУ…
Ирэх 4 дүгээр сарын 15-наас 10 дугаар сарын 1-ныг хүртэл автозамын бүтээн байгуулалтын ажил эхэлж зарим гудамж, замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласнаар автозамын ачаалал нэмэгдэнэ. Тухайлбал: Замын цагдаагийн гүүрэн гарц, Зүүн 4 замын огтлолцол бүхий гүүрэн гарц зэрэг томоохон ажилууд хийгдэх гэж байна.
Иймд авто замын бүтээн байгуулалттай холбоотой үүсэх хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор автомашины дугаарын хязгаарлалтыг хийх 2 төрлийн саналыг иргэдээс авч байна.
НЭГДҮГЭЭР ХУВИЛБАР: ЗӨВХӨН БАГА ТОЙРУУД
Даваа, Лхагва гарагт сондгой буюу 1, 3, 5, 9 дугаараар төгссөн автомашиныг оролцуулах,
Мягмар, Пүрэв гарагт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулах,
Баасан гарагт Нарантуул, Бөмбөгөр, Хархорин зэрэг томоохон худалдааны төвийг амраах бөгөөд Баасан, Бямба, Ням гарагт дугаарын хязгаарлалтгүй.
Бусад бүст хязгаарлалт тогтоохгүй.
ХОЁРДУГААР ХУВИЛБАР: ӨВЛИЙН БҮСЧЛЭЛД
Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон хүртэл ххязгаарлалтын бүс буюу Өвлийн бүсчлэлийн дагуу дугаарын хязгаарлалт тогтоох:
Даваа, Лхагва гарагт сондгой буюу 1, 3, 5, 7, 9 дугаараар төгссөн автомашиныг оролцуулах
Мягмар, Пүрэв гарагт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулж
Баасан, Бямба, Ням гарагт хязгаарлалтгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулах.
Санал авч буй онлайн хаягууд :
1. Замын цагдаагийн алба: www.facebook.com/events (Та энэхүү линк дээр дарснаар Замын цагдаагийн албаны албан ёсны Фэйсбүүк хуудаст нийтлэгдсэн санал авч буй посттой шууд холбогдох болно)
2. www.ikon.mn мэдээллийн сайтын тэргүүн нүүр хуудас дахь санал асуулгын булан
3. www.zaluu.com мэдээллийн сайтын тэргүүн нүүр хуудас дахь санал асуулгын булан
4. www.medee.mn мэдээллийн тэргүүн нүүр хуудас дахь санал асуулгын булан
5. www.news.gogo.mn мэдээллийн сайтын тэргүүн нүүр хуудас дахь санал асуулгын булан
ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА
Ah 2018-03-29 67.81.182.161
Mashin tsool,abtobus aar yb,ybgan ybval chamd sain
Зочин 2018-03-29 122.201.24.55
Санал аваад нэмэргүй. Хязгаарлалтаа зогсоох цаг болсоон, нилээн хэдэн жил болчихлоо. Прүүсний тоо дийлдэхээргүй боллоо, дугаарын хязгаарлалтыг одоо зогсоохгүй бол ирэх жил 2 прүүсний лизингтэй болж амжина.
Зочин 2018-03-29 64.119.26.217
хэдэн прүүсээ гаргах гүүр барих гэж хөршөөс их хэмжээний зээл авч өрөнд унаж өвөрт нь орж удаан хугацаагаар замаа хааж [Хориотой Үг] хэрэг алга өөрсдөө уулзвараа өргөтгөж ухаалаг гарц гаргах хэрэгтэй бус уу
зочин 2018-03-29 202.9.40.212
санал авах шаардлагагүй. ажлаа хурдан хийхээ бодоод өөрсдөө зохицуул.
Зочин 2018-03-29 66.181.187.138
ENE NOGONOR ZURSNIGA OVOL ZUNGUI HYZGARLALT HI ODO BAYCHUUD N BUGD 2.3.4 5 MASHINTAI BOLSON BNA
Зочин 2018-03-29 66.181.187.138
ZUNI HYZGARLALT GEDEG BALAI YMA BOLIOCHEE ZUN HOTOD HEN BAIDAG BAISIM
Hutsaa ali ert tunel gartsa tavihgui yasan malnuduu 2018-03-29 66.181.187.138
BAYRHU GAHAI OGTSOR
Зочин 2018-03-29 202.170.72.3
Ямар ч зам, гүүр нэмээд нэмэргүй дээ. Машиндаа хахаад хэт төвлөрөлт болчихсон. Утаа, хөрс, усны бохирдол, түгжрэл эдгээрийг шийдэх ганцхан арга бол нийслэлийг задлах, нүүлгэх, шинэ суурьшлын төлөвлөсөн бүс бий болгох. Хажууханд байгаа Казакстан хүртэл богино хугацаанд амархнаар шийдчээд байхад тэднээс дутуугүй газар нутагтай бид хааш хаашаа 20-30км хүрэхгүй цэгт бөөгнөрчөөд ингэж үйлээ үзэж, худалдаж авсан машинаа ч унах эрхгүй, зогсоолд тавих эрхгүй гачлантай амьдарч, санал хураалт нтр явуулж байх ч гэж дээ.
Зочин 2018-03-29 202.179.25.207
Санал асуулга явуулах гэж байгаа бол мэргэжлийн бие даасан, хараат бус байгууллагаар явуулах хэрэгтэй. Худал шийдвэр гаргадаг юм ажиллагааг дэмжиж оролцож болохгүй.