Хамтарсан багийн үнэлгээ шүүхэд нотлох баримт болно

Хуучирсан мэдээ: 2018.03.29-нд нийтлэгдсэн

Хамтарсан багийн үнэлгээ шүүхэд нотлох баримт болно

Хамтарсан багийн үнэлгээ шүүхэд нотлох баримт болно

“Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” төсөл хэрэгжээд гурван жил болжээ. Төслийн хаалтын зөвлөгөөн өнөөдөр /2018.3.29/ боллоо.  

Төслийг Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн зургаан хороо, Архангай аймгийн Батцэнгэл, Хайрхан, Эрдэнэбулган сумын IV багт хэрэгжүүлжээ. Энэ төслийн  үр дүнд бид хамтарсан баг (хороон дарга, нийгмийн ажилтан, эмч, цагдаагаас бүрдсэн баг) гэдэг ойлголттой болжээ.

Зөвлөгөөнөөр хүүхэд, гэр бүлд хамгааллын үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй хамтарсан багт тулгамдаж буй асуудал, төслийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнг хэлэлцсэн юм.

Төсөл хэрэгжсэн гурван жилийн хугацаанд олон нийтэд хүүхэд хамгааллын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх олон ажил хийжээ. Нэгдүгээрт, төсөлд хамрагдсан 165 гишүүн  хүүхэд, гэр бүлд үйлчилгээ үзүүлж байна. Төсөл дуусах үед авсан судалгаагаар хамтарсан багийн гишүүдийн мэдлэг, ур чадвар 80 гаруй хувиар нэмэгдсэн байжээ. Түүнчлэн төсөл хэрэгжсэн баг нь гурван жилийн хугацаанд 176 кейсийг илрүүлж, 33 кейсийг холбон зуучилж, 13 кейсийг шилжүүлж, 48 кейсийг амжилттай шийдвэрлэж, 204 хүүхэд, гэр бүлд хамгааллын зөвлөгөө өгчээ.

Хоёрдугаарт, хамтарсан багийн хамгааллын үйлчилгээ үзүүлэхдээ хийсэн нөхцөл байдлын үнэлгээ, эрсдэлийн үнэлгээ нь шүүхэд нотлох баримтын түвшинд очих боломжтой болжээ.

Гуравдугаарт, хүүхэд хамгааллын талаарх ойлголтыг нэмэгдүүлэхийн тулд хүмүүжлийн эерэг аргын цуврал сургалт зохион байгуулсан байна. Сургалтад 221 эцэг, эх, асран хамгаалагчид хамрагджээ. Судалгааны үр дүнгээс харахад гурван жилийн хугацаанд хамтарсан багийн талаарх эцэг эхчүүдийн мэдлэг хоёр дахин өссөн байна.  

Төслийн үр дүнг 28.637 хүүхэд хүртсэн байна.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж