Нийслэлийн Баянзүрх дүүргийн Ардчилсан намын Эрүүл ардчилал хөдөлгөөн, мөн тус дүүргийн Ардчилсан намын Шинэчлэлийн хороо, Баянзүрх дүүргийн Ардчилсан намын Ардчиллын анхдагчдын салбар зөвлөлөөс өнөөдөр /2018.03.29/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд “Баянзүрх дүүргийн Ардчилсан намын хэсэг гишүүд хэсгийн ахлагч нарыг турхиран Ардчилсан намын дотоод сонгуулийг бужигнуулж байна. Эрх мэдлээ алдахгүйн тулд янз бүрийн аргаар тэмцэл өрнүүлж байгаа. Ардчилсан намаас өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нд жагсаал зохион байгуулахад эсэргүүцэж оролцоогүй. Ийм учраас намыг дотоодод нь хагалан бутаргах зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулж байгаа тэдгээр хүмүүсийн үгэнд орж болохгүй” гэж мэдэгдлээ.
Г.ХОРОЛ