БНХАУ-ын буцалтгүй тусламжаар сургууль, цэцэрлэг барина | News.MN

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар сургууль, цэцэрлэг барина

Хуучирсан мэдээ: 2018.03.29-нд нийтлэгдсэн

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар сургууль, цэцэрлэг барина

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар сургууль, цэцэрлэг барина

БСШУСЯ-аас гурван ээлжээр хичээллэж буй сургуулиудыг 2019-2020 оны хичээлийн жилд бүрэн хэмжээгээр хоёр ээлжид шилжүүлж, ерөнхий боловсролын сургуулийн хүртээмж, чанарыг сайжруулах зорилтын хүрээнд 142 цэцэрлэг, 97 сургууль барихаар төлөвлөн ажиллаж байна. Энэхүү бүтээн байгуулалтын нэг хэсэг болох БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр баригдах долоон сургууль, нэг цэцэрлэг барих төсөл өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн ёслолд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Шин Хаймин тэрүүтэй албаныхан мөн төслийн гүйцэтгэгчээр сонгогдсон “Бээжин констракшн” компанийн төлөөлөл оролцож, “Баянхошуу” уулын хормойд шинээр баригдах сургуулийн барилгын шавыг тавьж, газар хөндөх ёслол үйлдлээ.

Төсөл гурван үе шаттай хэрэгжих бөгөөд

Нэгдүгээр ээлжинд:

  • Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд 920 хүүхдийн багтаамжтай сургуулийн барилга
  • Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, 640 хүүхдийн багтаамжтай сургуулийн барилга

Хоёрдугаар ээлжинд:

  • Баянгол дүүргийн 3 зугаар хороо, 960 хүүхдийн сургуулийн барилга
  • Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, 960 хүүхдийн сургуулийн барилга
  • Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 640 хүүхдийн сургуулийн барилга тус тус баригдана.

Нэг, хоёрдугаар ээлжийн төслийн нийт төсөвт өртөг 150 орчим сая юань. Төслийн гүйцэтгэгчээр шалгарсан “Бээжин констракшн” компани жилийн дотор сургуулийн байрыг барьж, ашиглалтанд оруулахаар төлөвлөж байгаагаа онцлон хэлсэн. Ингэснээр тус шинэ сургууль Сонгинохайрхан дүүргийн анхны Кембрижийн сургалттай сургууль болох юм. Төслийн гуравдугаар шатыг ирэх 05 дугаар сард эхлүүлж, яаравчлуулахаа БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Шин Хаймин амаллаа.

БСШУСЯ 2018 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 280 гаруй төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулж ажиллахаас нийслэл, орон нутаг, төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт 60 гаруй хувийг нь шилжүүлэн ажиллаж байна.

Эх сурвалж: БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2018-03-29 174.204.4.113

Xuatadaas bolj ugvul uy ch bitgii av!!!!

Avatar

Зочин 2018-03-29 66.181.178.183

Tadjekstan uls yalaa martaagui l baigàsaidaa toriin tusheed minee

Avatar

Зочин 2018-03-29 202.179.30.194

ИХ-д нэг ийм заалт байдаг юм. бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон эсхүл амь насанд нь ноцтой заналхийлсэн бол бэлэглэлийн гэрээг цуцалж бэлэглэгч бэлгээ буцааж авах эсхүл үнийг төлөхийг шаардах эрхтэй гэж. Хятадуудаас буцалтгүй тусламж аваал байна дараа нь гомдлоо гээд баахан дааж давашгүй төлбөр нэхэмжлэх юм биш биз, ОУ ын эрх зүйн зохицуулалтуудыг сайн судлах хэрэгтэй.

Avatar

Зочин 2018-03-29 202.131.243.162

монгол ялна багийн [Хориотой Үг] орк оо, битгий худлаа мэдэмхийрээд бай. харин ч бид 2 их хөрштэйгээ ухаалаг харилцаж хөгжмөөр байна…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж