Боловсролын яам Төрийн нарийнтай боллоо

Хуучирсан мэдээ: 2011.08.17-нд нийтлэгдсэн

Боловсролын яам Төрийн нарийнтай боллоо

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Д.Далайжаргалыг томилжээ. Дээрх томилгоог Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас хийсэн юм. Д.Далайжаргал нь 1976 онд Завхан аймгийн Улиастай хотод төрсөн. Нийслэлийн 23 дугаар дунд сургууль, МУИС-ийн ОУХДС-ийг төгссөн. Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газарт атташе, Сайдын зөвлөлийн нарийн бичгийн дарга, БНФУ дахь Монголын Элчин сайдын яамны II нарийн бичгийн дарга, БСШУ-ны сайдын зөвлөх, Швейцарийн хөгжлийн агентлагт төслийн менежер, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комиссийн ерөнхий нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан ажээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж