Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампд 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Элчин сайд Ё.Отгонбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампд уламжлахын зэрэгцээ Монгол, Америкийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө цаашид идэвхийлэн ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр өнгөрсөн онд Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиосон, энэ хугацаанд хоёр улсын хооронд ардчиллын үнэт зүйлс, хүний эрхийг хүндэтгэх стратегийн нийтлэг эрх ашиг, сонирхолд тулгуурласан иж бүрэн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа улс төр, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, хүмүүнлэг зэрэг бүхий л салбарт амжилттай хөгжиж байгааг цохон тэмдэглэв. Элчин сайд АНУ-ын Засгийн газраас манай улсад өгч буй буцалтгүй тусламж, санхүүгийн дэмжлэг, нэн ялангуяа Мянганы сорилтын корпорацийн компакт гэрээний ач холбогдлыг тэмдэглээд, талууд хоёр дахь компакт гэрээнд ирэх 7 дугаар сард гарын үсэг зурахаар зорин ажиллаж байгааг мэдээлэв. Түүнчлэн Монгол Улс нь олон улс, бүс нутгийн тогтвортой хөгжил, энх тайван, аюулгүй байдлыг цогцлоох үйл хэрэгт өөрийн хувь нэмрээ оруулж, энэ чиглэлд хүч чармайлтаа нэгтгэн АНУ-тай тууштай хамтарч ажиллахын төлөө байгааг онцлон дурдав.
Ерөнхийлөгч Д.Трамп Элчин сайд Ё.Отгонбаярын үүрэгт ажилдаа орж байгаад баяр хүргэхийн ялдамд Монгол Улс, АНУ-ын харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө Элчин сайдтай хамтарч ажиллахад таатай байх болно гэдгээ илэрхийлэв. Тэрбээр нийтлэг үнэт зүйлс, харилцан хүндэтгэсэн зарчимд тулгуурласан энэхүү бат бөх харилцааг цаашид бэхжүүлэх, мөн ардчилал, тогтвортой байдал, хөгжил дэвшлийг бүс нутаг, дэлхийн хэмжээнд цогцлоох чиглэлд хамтарч ажиллах өргөн боломж байгааг онцлон тэмдэглэв. Түүнчлэн Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөр зэрэг аюул занал нүүрлэж буй энэ үед манай хоёр улс хамтдаа байгааг онцлоод, тус улс цөмийн зэвсгээс бүрэн татгалзах хүртэл дэлхийн хамтын нийгэмлэгийн зүгээс үзүүлж буй шахалтыг нэмэгдүүлэх шаардлагатайг тэмдэглэв. Хоёр улс нь ард иргэдийнхээ хөгжил дэвшлийн төлөө нээлттэй, чөлөөтэй Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн хүрээнд хамтарч ажиллах нийтлэг ашиг сонирхолтойг дурдаж, Монголын бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулснаар эдийн засгийг төрөлжүүлэх, улмаар удахгүй байгуулах Мянганы сорилтын корпорацийн компакт гэрээ нь харилцааг өргөжүүлэхэд чухал түлхэц болохыг Ерөнхийлөгч Д.Трамп онцлов.
Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ
Зочин 2018-03-29 202.9.40.146
трампын өндөр чанарын ноолууран пальтог нь хулгайлах вий дээ нот бичгээ гардуулаад гарах хоорондоо
SOS 2018-03-29 182.160.4.3
Трамп ерөнхийлөгчөө дэргэд чинь монголын том авилгач очлоо шүү болгоомжтой байгаарай.
ОРОС НАЦИСТЫН БАНДААШ 2018-03-29 202.179.26.103
ЖИЛ ТОЙРОН АМЕРИКД ЭЛЧИН ТОМИЛОХГҮЙ ДООШ ХИЙГЭЭД ОДОО ХЭЛГҮЙ БАНДААШАА ШИДЭЖ ЯЛЖ БАЙГАА ЮМ БИЗ ДЭЭ!
зочин 2018-03-29 27.123.214.107
Манайхаан арай ч дээ ,,,,, Энэ хүний хэдэн тэрбумаар идэж уусныг мартаа юу…….. Луйвардсан мөнгөөрөө хахуульдан шоронгоос мултарч тэр ч бүү хэл АНУ-н элчин сайд болцон цохиж явна.Энэ ямар муухай луйварчин бэ тамин ээ
Ттт 2018-03-29 66.181.161.47
Тун догь эр дэ юуны чинь Эрдэнэ Солонго Оогий унаагаа юүлсэээн
Зочин 2018-03-29 66.181.188.173
Олон данстай олигарх цолтой ийм л жавхаатай эрхэм хүн элчин болно шүү дээ. Ялжийнээ
АРД 2018-03-29 202.131.243.162
Ориг төвд гаралтай, орос б**********ч эхнэртэй, дарамттай сөөнгө хоолотой жанхуугийн “женко тур бюро” компанийн захирал байсан нөхөр ш дээ!!! МИАТ-н толгой эргэм аймшигтай их мөнгийг энэ нөхөр жанхуугийн заавраар сугарч үлддэг сугартай хамт нийлж идээд авгайнхаа данс руу хийсэн. Яг илэрч баригдсан нь л МИАТ-ийн 9.3 млрд төгрөгний хэрэг, мөн авгай нь болох О.Эрдэнэсолонгийн дансаар Зоос”, Голомт, Худалдаа хөгжлийн банкаар 2009-2013 оны хооронд 13,9 тэрбум төгрөг, 323 сая ам.доллар буюу нийтдээ 475 орчим млрд төгрөг орж гарсан нь баримттай илэрсэн. Энэ хэргээс болж авгайг нь [Хориотой Үг] хийгээд ганц хоноод л шууд сулласан түүхтэй юм!!! Ийм л бузар булай баасуудыг толгой дээрээ залчихаад тун чиг тайван, номхон, хүлцэнгүй амьдарч байгаа хүмүүс дээ бид!!!
Зочин 2018-03-29 103.229.121.153
Боловсролтой, ноён нуруутай хүн томилогдсон байна. Баяр хүргэж ажилд нь амжилт хүсьe.
Ням 2018-03-29 202.179.26.159
Боль л доо, жинхэнэ хорчин шүү дээ. 7-р сарын 1-ний бичлэгийг хараарай. Энэ хүн Сонгуулийн дүн гараагүй байхад Манай нам ялж байна, ялах нь тодорхой боллоо гээд л зогсоо зайгүй зурагтаар мэдэгдэл хийж хүмүүсийн уур хилэнг өдөөсөн байдаг юм. Бас сая явхынхаа өмнө ямар хор хийснийг чинь мэдэнэ шүү.
тэндээ үхээрэй отгонбаяраа 2018-03-29 202.9.40.146
с.баярын [Хориотой Үг] 7/1д с.баяртайгаа хамт намынхаа байранд бүгчээд нүүр нь улайж чинэрээд хорон санаагаар юу сэдэж суусны чинь мэднэ шүү шаамий хулгайчаа
zochin 2018-03-29 43.228.130.186
nuguu mungunii hereg yu bolson be. namaasaa elchin saidiin shagnal avaad arillaa daa
Баттулга АНУ-д том авилгын хэрэгт холбогдож хэвлэлээр од болж байсан Отгонбаярыг томилж офшорийг шийднэ 2018-03-29 202.9.42.115
Баттулга АНУ-д том авилгын хэрэгт холбогдож хэвлэлээр од болж байсан Отгонбаярыг томилж офшорийг шийднэ . Энэ ариун явдал уу?
Зочин 2018-03-29 202.5.196.58
Гэр бүлээрээ намаараа авилгачин нөхөр ингээд элчин болдог нь бусдад ямар үлгэр дууриалтай вэ Баттулга аа
Зочин 2018-03-29 64.119.27.145
Hamgiin gol ANU, Yapon tunshteigee hundiiduu l hariltsaj bngaa ni medregdee l bna daa.
Зочин 2018-03-29 103.10.22.76
Олоон жилийн өмнө англи хэлээр хальт мөлт ярьж л байсан. Одоо сайжраа байлгүй дээ ……….
Duu erdemten ni 2018-03-29 202.21.125.130
Bayarh hurgey tuuhchid
Зочин 2018-03-29 59.153.112.64
МАН гийн новшуудын нэгшдээ
Зочин 2018-03-29 202.120.224.91
Энэнээс олигтой юм алга уу
Зочин 2018-03-29 180.149.78.99
Отгоо, нөгөө офшорчидоо янзалахад авах тусламжаа мартаваа, чи өөрөө гараад ирэхгүй л байх
Зочин 2018-03-29 182.160.38.112
manai elchin said angli heltei gej naidii.