Монголын Засгийн газар Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдаад жил болж байна. ОУВС-гийн захирлуудын зөвлөлөөр хэрэгжилтийг хэлэлцээд, гурав дахь шатны санхүүжилтийг баталж, 30.55 сая ам.доллар олгохоор шийдвэрлэсэн талаар тус сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер мэдээллээ. Тус сан хөтөлбөр хэрэгжих гурван жилийн хугацаанд нийтдээ 434.3 сая ам.долларын санхүүжилтийг Монгол Улсад олгох юм. Мөн Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Япон, БНСУ, Хятадын Засгийн газар хөтөлбөрийн хүрээнд хөнгөлөлттэй зээл олгож байгааг мөн дурдлаа.
ОУВС-гийн суурин төлөөлөгч Нэйл Сакер:
–Монгол Улсын эдийн засгийн өсөлт эргээд сэргэсэн. Хөтөлбөрийн хүрээнд ОУВС болон Засгийн газар хамтран төсвийн алдагдлыг бууруулах, мөн гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд анхаарч ажилласан
Гэхдээ хөтөлбөрийн хүрээнд хийхээр төлөвлөсөн татварын нэмэгдлүүдийг эргэн харах шаардлагатай болсон бөгөөд зарим нэг шинэчлэл хойшилсон, Монголын гадаад өрийн хэмжээ өндөр байгааг ОУВС-гаас анхааруулав. Монгол Улс өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт тавьсан шаардлага, зорилтуудыг сайн биелүүлж байгаа, эдийн засгийн өсөлт төлөвлөж байснаас хурдан сэргэж, төсвийн орлого нэмэгдэж, хяналт сайжирсан. 2018 оны эхний хоёр сарын байдлын статистик үзүүлэлтээр улсын төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 73.1 тэрбум төгрөгийн ашигтай гарсан нь 2013 оноос хойших анхны тохиолдол юм. Үүнд татварын нийт орлого өмнөх оны мөн үеэс 29.1 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Төсвийн орлогыг нэмэгдүүлэх тал дээр Монголын Засгийн газар татварын реформ хийхээр төлөвлөж байгаа. Үр дүнгүй зардлуудыг танах, нөгөө талдаа шаардлагатай санхүүжилтийг өсгөх, төрийн албан хаагчдын цалингийн асуудал, дэд бүтэц, сургууль эмнэлгийн асуудал анхаарлын төвд бий “Эдийн засагт гарсан энэ нааштай үзүүлэлтүүдийг цааш нь үргэлжлүүлээд авч явахад Монголын Засгийн газраас багагүй ажил шаардагдаж байна. Төсвийн зарлагаа Засгийн газар хянаж явах хэрэгтэй. Гэхдээ Монголын эдийн засаг уул уурхайн түүхий эдээс хамааралтай хэвээр, өрийн хэмжээ өндөр байна.
Өнгөрсөн онд инфляци тэгтэй байсан. Сүүлийн үед бага багаар нэмэгдэж дундаж төвшинд дөхөж очсон. Төв банк бодлогын хүүгээ 10 хувь болгосон. Хүүгийн бодит төвшин хоёр хувьтай байна. Бодит хүүгийн төвшин буурч эхлэхээр эрсдэлийн төвшин буурч, гадаад валютын ханш тогтворжиж байна. Зээлийн хүүг бууруулах асуудал хүчтэй яригдаж байна. Зээлийн хүүг бууруулахын тулд банкууд хүчирхэг байх ёстой. Инфляци нам төвшинд байх шаардлагатай.
Б.БАТ
зочин 2018-03-29 202.179.6.94
нээрэн зээлийн хүүг бууруулах, цалин нэмэх, ХАА -н үйлдвэрлэл сэргээх, МАА -н бүтэээгдхүүн гаргах зэргээр монголчууд амьдарна. Уул уурхайгаа монголоороо хөгжүүлье. Гадны хөрөнгө оруулалт их шүтээд их л хөгжинө гэсэн хаа байна. Гадныхан цөлмөөд монголчууд эх орондоо өлмөн зэлмүүн амьдарч байгааг хэн өөрлөх вэ .Зоригтой аавын хүү гарч ирдэггүй ээ. Зоригт гарч ирээд түүнийг алаад авсан. Залгамжлах бүх хүмүүсийг орчин үеийн хэлдмэгдлээр хэлмэгдүүлж байна ард түмэн минь
ГГГГГГ 2018-03-29 202.179.6.94
Цалингийн хүү болон зээлийн хүүг сарын 0.5 – 1% ядахдаа болгох хэрэгтэй .Гадаадын банкууд 0.2 % байдаг гэсэн шүү. монголын банкууд чадахгүй бол гадаадын өрсөлдөгч хүү багатай зээлэх банз оруулж ирдэг юм уу дарга нараа үүнийг нээрэн судлаа чээ.
eeeee 2018-03-29 202.179.6.94
цалингийн зээлийн хүүг бууруулахгүйгээр монголын ард түмний орлого дээшлэхгүй амьдрал сайжрахгүй .Засгийн газрын эцсийн зорилго хүн ардаа амар тайван орлоготой сарын орлого нь амвдралд хүрэлцэж байна уу гэдгийг шийэх гэж ард түмнээ төлөөлж байгаа . Одоо харин ард түмнээс тасраад хүний амаар тэндээ хэдэн хүн ярьж байгаад монголчуудын хувь заяаг үийдээд байна даа. ТОМ ЖИШЭЭ : ТӨРИЙН АЛБАН ХААГЧ ХҮН САРД 500 МЯНГАН ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ТӨЛЖ БАЙНА. 500 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНДСЭН ЗЭЭЛ НЬ 280, ХҮҮ НЬ 220000 ГЭЭД БОДДОО. МӨН 710000 ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ТӨЛДӨГ ХҮН ҮНДСЭН ЗЭЭЛ 380000, ХҮҮ 330000 ТӨЛДӨГ. ЭНЭ ХҮН ҮХЭТЛЭЭ ӨРТЭЙ АМЬДРАХ НЬ , ХҮҮГИЙН 330000 ТӨГРӨГИЙН ЯДАХДАА 150000 ТӨЛӨӨД 180000 -ИЙГ ӨРХИЙН ОРЛОГОД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ БИЗ ДЭЭ. УИХ, ЗАСГИЙН ГАЗРЫН САЙДУУД ЭНЭ АСУУДЛЫГ СУДЛАН ХЭРЭГЖҮҮЛЭХ ГЭЖ ХӨӨЦӨЛДМӨӨР БАЙНАА. ӨӨР АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ ВУ ХИЙХ ГЭЭД ТОМРООД ӨРӨӨНД СУУГААД БАЙГАА ЮМ БОЛ. ҮҮНИЙГ ХЭРЭГЖҮҮЛВЭЛ МОНГОЛЧУУД СЭРГЭЭД ИРНЭ ЭЭ.
Irgen 2018-03-29 64.119.22.59
8 huvin zeeliig urgeljluuleed uguuch guij bna manai uls utaandaa hordoj hetsuu bna
Дорж 2018-03-29 182.160.35.51
ЗГ-ын өргөн барьсан хуулийн төсөлд тэтгэврийн хэмжээг тогтоохдоо тасралтгүй 7 жилийн дунджаар бодохоор болж байгааг эргэн харна уу. Энэ нь иргэдэд маш их хүндрэл бэрхшээлтэй байна.
Зочин 2018-03-29 64.119.27.145
Zeeliin huug buulgaasai daa.
Зочин 2018-03-29 103.229.120.120
Үхэр монголчууд бидэнд мэдэх юм байхгүй, гадныхан бүхнийг шийднээ.
Зочин 2018-03-29 202.131.245.226
mangad troll toniltugai! arilj uz! doloon uuliin tsaaguur shuu!
Зочин 2018-03-29 202.131.245.243
Гийгүүлж дээ.
Зочин 2018-03-29 66.181.189.11
Монгол улсыг еренд оруулж ОУВС н хараат болгосон хумууст хариуцлага тооцох хэрэгтэй ОТ н гэрээгээ шинэчилж сайжруулж монголоо ернеес гаргах хэрэгтэй хэдэн хун гадныхантай нийлж баялгаараа баяжаад монгол улс еренд оролдсон байгааг тёр засаг нь зев голдиролд нь оруулах шаардлагатай байна монголын ер зээл авлаа гэж баярлаж хеесен хумуусээсээ болж Улам ядуурч байна
Boogii 2018-03-29 184.75.35.54
Энгийн иргэд визгүй зорчдог орны тоог нэмэгдүүлээчээ. энэ гадаад яамныхан улс төрчид юугаа хийдэг байнаа, баахан л гадаадаар айлчлах юм. Бусад улсууд бие биенээ харилцан визнээс чөлөөлөөд л байх юм. Монгол улс уг нь олон улсад нэр хүндтэй, амгалан тайван л улс юмсан. Жишээ нь Гүрж, Катар гэх мэт орон бараг дэлхийн ихэнх орны иргэдийг визгүй оруулдаг. Яагаад Катар, Гүржтэй харилцан визнээс чөлөөлж болохгүй гэж? Ийшээ Тийшээ явах гэхээр л бараг Монголын иргэд шахуу визтэй байх юм. Латин, Өмнөд Америк, Африкийн зарим орон Намиби, Өмнөд Африк гэх мэт улстай өөрсдөө идэвхтэй байж визнээс чөлөөлөх санал тавьж яагаад болохгүй байгаа юм бэ? Төрийн дээр байгаа хүмүүс, Гадаад яамныхан идэвхтэй бай л даа, татварын мөнгөөр ийшээ тийшээ их л явах юм.
Зочин 2018-03-29 203.91.119.102
Тэгвэл бүгд дүрвээд алга болно.тийм учраас хамаагүй визгүй энэ тэр гэж болохгүй байналдаа.харин албан дипломат паспорттай хүмүүсийг нилээн хэдэн оронд визнүй болгосон шүүдээ.тэд нарын орлогын эх үүсгүүр нь монголдоо юм чинь алга болохгүйлдээ
Аюултай орон руу явж яахнуу? 2018-03-29 103.14.38.130
Гүрж, Катаар г.м орнууд маш аюултай биз дэ? Хүнийг дээрэмдээд алаад л хаяна
БАТАА 2018-03-29 43.228.131.182
ОУВС: Төрийн албан хаагчдын цалинг нэмэхэд анхаарна ГЭНЭ ҮҮ МАНАЙ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ЧИНЬ МОНГОЛЫН ТӨЛӨӨ БИШ оувс -ИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛЛАДАГ БОЛЖ ДЭЭ ЭНЭ МОНГОЛ Ч СҮЙРЧ БАЙНА ДАА БОСЛОГО Л ГАРАХААР БОЛСОН БАЙНА ДАА