Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр Гадаадад гаргах идлэг шонхорын тоо хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцээд , тогтоол гаргахаар болсон байна. Тус тогтоолоор энэ онд гадаад руу амьдаар нь гаргах идлэг шонхор шувууны тоо толгойг 240 байхаар тогтоожээ. Гэхдээ гадаадын иргэдээс Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандан тавьсан хүсэлтээр бол одоогоор дээрх тооны идлэг шонхор шувууг Монгол Улсаас амьдаар гаргах санал хараахан тавиагүй байгаа аж.
Г.Дарь