Оюутолгой төслийн хэрэгт Рио Тинто холбоогүй

Хуучирсан мэдээ: 2018.03.29-нд нийтлэгдсэн

Оюутолгой төслийн хэрэгт Рио Тинто холбоогүй

Оюутолгой төслийн хэрэгт Рио Тинто холбоогүй

Монголд хэрэгжүүлж буй Оюутолгой алт, зэсийн том төслийг тойрсон авлигын хэргийг Швейцарийн прокурорууд шалгаж эхэлсэн.

Гэвч Швейцарын Прокурорын Ерөнхий газар энэ хэрэгт Рио Тинто группыг холбоогүй гэжээ.

Тус газраас “Financial Times”-т “Одоогоор Рио Тинто групп болон группын ажилтнуудыг энэ хэрэгт сэжиглэсэн, шалгасан зүйл байхгүй” гэжээ.

Швейцарын Прокурорын Ерөнхий газар Монгол Улсын Авлигатай Тэмцэх газраас авлигад ашигласан байж болзошгүй гэж сэжиглэж буй Швейцарын банкин дахь царцаасан данстай холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.

Рио Тинто групп Канадын “Туркиз Хилл Ресурс” компаниар дамжуулан Оюутолгой төслийг удирддаг.  Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах үед Рио Тинто групп “Туркиз Хилл Ресурс” компанийн хувьцааны 10 хувийг эзэмшдэг, “Ivanhoe Mines” нэртэй байсан.  Рио Тинто дараа нь эзэмшлийн хувьцаагаа 51 хувь болгож, төслийн гүйцэтгэгч болсон юм.

Монголын Засгийн газар ‘Туркиз Хилл Ресурс’ компанид 155 сая ам.долларын татварын акт тавьсан.  

Нийт таван тэрбум ам.долларын өртөг бүхий Оюутолгой төслийн хүрээнд 2025-2030 онд жилд 560,000 тонн зэс олборлохоор төлөвлөж байгаа юм.

Рио Тинто групп одоогоор Африк дахь нүүрсний орд болон Гвиней дэх төмрийн хүдрийн ордтой холбоотой асуудлаар Их Британи болон АНУ-д  шалгагдаж байгаа ажээ.

Эх сурвалж: FinancialTimes

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж