Хоригдлууд оргохын тулд камерт гал тавьжээ | News.MN

Хоригдлууд оргохын тулд камерт гал тавьжээ

Хуучирсан мэдээ: 2018.03.29-нд нийтлэгдсэн

Хоригдлууд оргохын тулд камерт гал тавьжээ

Хоригдлууд оргохын тулд камерт гал тавьжээ

Венесуэлийн Карабобо мужийн Валенсиа хотын цагдаагийн газарт гал гарсны улмаас камерт хоригдож байсан таван хоригдол амиа алджээ. Зарим эх сурвалжууд түймрийн утаанд амьсгал нь боогдож амиа алдсан хүмүүсийн тоо таваас олон гэж мэдээлж байна.

Хоригдлууд тэндээс оргох гэж байхдаа матрассанд гал тавьснаас түймэр дэгдсэн гэнэ.  Түймэр гарсны дараа хоригдлуудын ар гэрийнхэн цагдаагийн газрын гадна эмх замбараагүй байдал бий болгож, дотогш дайрч орох гэж оролдсон тул цагдаа нар нулимс асгаруулагч хэрэглэхэд хүрсэн байна.

Венесуэлийн “Эрх чөлөөний цонх” хэмээх хөдөлгөөний тэргүүн Карлос Нието хэлэхдээ гал түймрийн улмаас олон хоригдол амиа алдсан гэж Франс-Пресс агентлагт мэдээлжээ. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр 60-78 хоригдол амиа алдсан гэнэ.

Эх сурвалж: BBC

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-29 122.201.24.197

зөв арга зааж өгчээ. хожим ийм хэрэг гарвал бичсэн сэтгүүлчийг олж шалга_

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж