Г.Аюурзанын “Цасны роман” өгүүллэгийг тайзнаа амилуулна

Хуучирсан мэдээ: 2018.03.29-нд нийтлэгдсэн

Г.Аюурзанын “Цасны роман” өгүүллэгийг тайзнаа амилуулна

Г.Аюурзанын “Цасны роман” өгүүллэгийг тайзнаа амилуулна

Зохиолч Гүн Г.Аюурзанын “Цасны роман” өгүүллэгийг тайзнаа амилуулах “Сартай уншлага” театрчилсан уншлага болох гэж байна.  Энэ бямба гаригийн 19.00 цагт “Black box” театрт болох уг арга хэмжээ нь театрын урлагийн шинэ төрөл болох уншлагын хэлбэрийг Монголдоо анх удаа амилуулж байгаагаараа онцлогтой аж.

Тодруулбал, театрчилсан тавилтаас татгалзаж сонгогдсон зохиолыг мэргэжлийн жүжигчин уншиж танилцуулдаг орчин үеийн театрын сонирхолтой хэлбэр бөгөөд уншлага сонгодог хөгжимтэй хоршиж буйгаараа шинэлэг аж.

Арга хэмжээг зохион байгуулж буй “Бид театрт хайртай” ТББ-ын залуус анх удаа болж буй “Сартай уншлага”-даа Г.Аюурзанын “Цасны роман”-ыг онцолж сонгосон байна. Долоон хэлээр орчуулагдан дэлхийн уншигчдын хүртээл болоод буй уг өгүүллэгийн талаар утга зохиол судлаач, шүүмжлэгч нар сонирхолтой таамгуудыг дэвшүүлдэг нь уг романыг сонгох шалтгаан болжээ. Тиймээс энэ үеэр утга зохиол судлаач шүүмжлэгч, “Гэгээн муза” наадмын шүүгч Х.Чойдогжамц урилгаар оролцож үзэгчдэд мэргэжлийн шүүмжээ хуваалцах юм байна.

Өгүүллэгийг “Black box” театрын жүжигчин М.Баярмагнай уншиж, энэ үеэр Иелийн их сургуулийн хөгжмийн ангийг дүүргэсэн чадварлаг уран бүтээлч Э.Батмягмар альт хийл тоглож, уран бүтээлч Б.Бат-Эрдэнэ “Өөрийгөө сонс”, “Үүргүй шувуу” инстоляциа танилцуулах юм.

Уран бүтээлч Б.Бат-Эрдэнэ нь Нидерландад болсон Европын хамгийн том наадмын нэг болох TodaysArt-д оролцож, өөрийн шинэ медиа бүтээлийг танилцуулаад ирсэн авьяаслаг залуу уран бүтээлч юм. ‘Сартай уншлага’ -ын тасалбарыг “Black box” театрын кассаар болон WWW.TICKET.MN-ээр захиалж болох нь ээ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж