“Цусаа хандивлаж, бусдад амьдрал бэлэглэе” аян

Хуучирсан мэдээ: 2018.03.29-нд нийтлэгдсэн

“Цусаа хандивлаж, бусдад амьдрал бэлэглэе” аян

“Цусаа хандивлаж, бусдад амьдрал бэлэглэе” аян

Моннис Группын нийт ажиллагсдын санаачлага, зохион байгуулалт дор сайн дурын хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг “Гэгээлэг маргаашийн төлөө” ТББ болон “Цус сэлбэлт судлалын үндэсний     төв” хамтран “Цусаа хандивлаж, бусдад амьдрал бэлэглэе” сайн дурын цусаа өгөх аяныг дунд  4 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа.

Моннис Группын 20 жилийн ойн хүрээнд  хийгдэж байгаа хүмүүнлэгийн ажлын нэг хэсэг цусаа хандивлах сайн үйлсийн аянд 150 гаруй ажилтан цусаа хандивласан бөгөөд компанийн зүгээс цусаа өгсөн нийт ажилтнууддаа талархал илэрхийлж, эрүүл мэндэд тустай гарын бэлгийг бэлтгэн өглөө.

“Гэгээлэг маргаашийн төлөө” ТББ-гийн хамт олны зүгээс Эрдэнэт хүний амь насыг аврах эцсийн найдвар болсон цусаа хандивлах үйлст хувь нэмрээ оруулж, авлагагүй сайн дурын цусны донорын эгнээг өргөжүүлэх, хүмүүнлэгийн үйлсийг хийхийг олон нийтэд уриалж байна!

Цус бол орлошгүй их үнэтэй зүйл бөгөөд энэ үнэлэгдэшгүй зүйлийг яаралтай хэрэг болсон хүнд амьдрал бэлэглэн цусаа бэлэглэгч хүн бол цусны донор юм. Донор хүмүүсийн өгсөн цусаар зуу зуу, магадгүй мянга мянган хүний амьдралыг авардаг билээ.

ГЭГЭЭЛЭГ МАРГААШИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж