Сүхбаатар аймгийн ЗД-ын асуудлаар асуулга хүргүүлжээ | News.MN

Сүхбаатар аймгийн ЗД-ын асуудлаар асуулга хүргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2018.03.29-нд нийтлэгдсэн

Сүхбаатар аймгийн ЗД-ын асуудлаар асуулга хүргүүлжээ

Сүхбаатар аймгийн ЗД-ын асуудлаар асуулга хүргүүлжээ

Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарт Сүхбаатар  аймгийн Засаг даргын томилгооны асуудлыг эцэслэн шийдвэрлэх шаардлагатай байгаа талаар өчигдөр /2018.03.28/ УИХ-ын гишүүн Ч.Улаан асуулга хүргүүлжээ.

Асуулгад “Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12.1.3, 18.1.1, 2.1,32.6-д заасан бүрэн эрхийн дагуу аймгийн Засаг дарга З.Энхтөрийг “хууль тогтоомж зөрчсөн, чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй” үндэслэлээр огцруулж, Засаг даргад Р.Эрдэнэцогтыг нэр дэвшүүлж, томилуулах саналыг Ерөнхий сайдад ирүүлсэн. Аймгийн Засаг даргыг огцруулах, томилуулах нь Иргэдийн төлөөлөгчдийн хурлын онцгой бүрэн эрхийн асуудал учир нутгийн өөрөө удирдах байгууллагын гаргасан шийдвэрт УИХ-ын гишүүний хувьд хүндэтгэлтэй хандаж байгаагаа албан ёсоор илэрхийлж байна.

 Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд бий болсон нөхцөл байдал, намуудын суудлын хуваарилалт, сонгуулиас хойших хугацааны үйл ажиллагааны явц, үр дүнгээс дүгнэлт хийж, төр засгийн ажлыг эрчимжүүлэх, Засаг дарга нь төрийн төлөөлөгчийн хувьд хууль тогтоомж, дээд шатны байгууллагын гүйцэтгэлийг хангаж ажиллах үүрэгтэй. Сүхбаатар аймаг 2017,2018 онд батлагдсан төсөвгүй явж байгаа нь хууль бус үйлдэл газар авч, даамжирч, төрийн ажлыг зогсонги байдалд оруулж байна хэмээн үзэхэд хүргэлээ. Ерөнхий сайд, “Засгийн газраас хууль бус үйлдэл бүү хүсээрэй, хууль бус үйлдэл хийлгэх гэж бүү шахаж шаардаарай. Би зөвхөн хуульд захирагдаж ажиллах болно” хэмээн мэдэгдсэн. Тиймээс Сүхбаатар аймагт үүссэн нөхцөл байдал, цаашдын бодлого, зорилт, эрх ашгийг бодолцож Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргасан шийдвэрийг баталж, хуулийн хүрээнд шийдвэрлэж өгнө гэдэгт итгэж байна” гэжээ. 

Г.ХОРОЛ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Дулмаа 2018-03-29 66.181.179.136

Эрдэнэцогт гарвал сүхбаатар аймаг бүр сүйрнэ улаантайгаа үгсэн хуйвалдаж газар шороог минь зарж идэж дуусна да сүхбаатарынхан нутаг усандаа харийханд зодуулж явах цаг ирэх вий дэ

Avatar

Зочин 2018-03-29 202.21.117.194

Эрдэнэцогт нь аймгийн ИТХ-ын дарга болон Засаг даргын орлогчтой садан төрлийн холбоотой. Хамаарал бүхий этгээдүүд хуулиараа болохгүй л баймаар юм. Эрдэнэцогт урьд нь засаг дарга хийж байхдаа аймгийн төлөө юу ч хийгээгүй гэдгийг аймгийнхан бүгдээрээ хэлнэдээ.

Avatar

Зочин 2018-03-29 66.181.165.25

Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага ИТХ-аас Засаг даргад нэр дэвшсэн Эрдэнэцогтыг нь дэмжиж засаг дарга болгох ёстой шүү дээ

Avatar

Кккк 2018-03-29 27.123.212.142

Энхтөрөөс илүү хүн танай аймагт МАНуст -д ч а**с-ч байхгүйгээ. Ойлгоо. Хэн байгаан. Ялагдсан, хорссон а**с-уудынхаа тоглолтонд ороод

Avatar

зочин 2018-03-29 59.153.115.224

ерөнхий сайд Хүрэлсүх нэг л их хуулийг л сахина,дайчин шуурхай ажиллана , хариуцлага тооцно, гэх зэрэг амлалтууд нь мөн л уриа, дүр эсгэлт болоод өнгөрөх шив дээ. Ерөнхийлөгчийг үл тоодог эр , төсвийн хууль зөрчсөн ч засгийн газарт хамаагүй юм байх даа. ер нь бол нутгийн өөрөө удирдах блага энэ тэр гээд бгаа нь тунхаглалын шинжнээсээ хэзээ ч гарахгүй юм бна. иймээс ШИНЭ ДЭЭД ҮНДСЭН ХУУЛИЙН төслөөс ихэнх санааг багтаасан ҮНДСЭН ХУУЛЬ-ийг даруй гарган батлаж мөрдөж ажилласнаар энэ завхрал хоосон амлалтууд устах тийшээ хандах байх даа. горьдпого, тэвчээрт эцэс байдгийг огт тоохгүй юмаа даа.

Avatar

Кккк 2018-03-29 27.123.212.142

Энхтөрөөс илүү хүн танай аймагт МАНуст -д ч а**с-ч байхгүйгээ. Ойлгоо. Хэн байгаан. Ялагдсан, хорссон а**с-уудынхаа тоглолтонд ороод

Avatar

заанааа 2018-03-29 203.91.118.180

Тэр Энхтөр гэж ёстой хүн хог [Хориотой Үг] байгаам даа . За яахав өөрт нь үйлийн үр нь дөнгөж ирж эхлэж байна даа цаашдаа их юм үзэж их зовох байхдаа. Нэг өдөр яах гэж луйвар хийж Сүхбаатар аймагт засаг дарга боловдоо гэж үсээ үгтээн толгойгоо ш*** болно доо муу [Хориотой Үг]. Тэр [Хориотой Үг] хийсэн айймагт хэрүүл, х****л, талцал, хуваагдал, өшөө, хозон, атаа жөтөө муу муухай бүхэн түй түй

Avatar

Үнэн 2018-03-29 27.123.212.142

Энхтөрөөс илүү хүн танай аймагт МАНуст -д ч а**с-ч байхгүйгээ. Ойлгоо. Хэн байгаан. Ялагдсан, хорссон а**с-уудынхаа тоглолтонд ороод

Avatar

yyy 2018-03-29 202.21.106.127

энэ муу улааны уршиг сүхбаатар аймагт их бий одоо дуугүй далд ор

Avatar

муу улаан 2018-03-29 202.21.106.127

зайлаач

Avatar

zocyin 2018-03-29 66.181.160.52

Нуухийг нь авах гээд нүдийг нь сохолчихлоо. Эрдэнэцогт чинь Энхтөрөөсөө долоон дор шүү дээ.

Avatar

Зочин 2018-03-29 202.180.220.35

Занданшатар гэж нэг дальтчаа нөхөр

Avatar

Зочин 2018-03-29

МАН СҮХБААТАР АЙМГААР ТОГЛООД ХАЯЧИХЛАА!!!

Avatar

Кккк 2018-03-29 27.123.212.142

Энхтөрөөс илүү хүн танай аймагт МАНуст -д ч а**с-ч байхгүйгээ. Ойлгоо. Хэн байгаан. Ялагдсан, хорссон а**с-уудынхаа тоглолтонд ороод

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж