Засгийн газар реформ хийж чадах уу? | News.MN

Засгийн газар реформ хийж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2018.03.29-нд нийтлэгдсэн

Засгийн газар реформ хийж чадах уу?

Засгийн газар реформ хийж чадах уу?

У.Хүрэлсүхийн танхим эдийн засагт реформ хийх болсноо зарлалаа.

180 мянган төрийн албан хаагчийг 200 мянган татвар төлөгч тэжээж байгаа энэ үед эдийн засагт хийх реформ хөрөнгө оруулагчдад хамгийн их хамаатай мэдээ. Учир нь Засгийн газар Татварын хуулийн шинэчлэлээр дамжуулж хөрөнгө оруулалтыг дэмжих, татвар төлөгчийн эрх ашгийг хамгаалах, бизнесийн ээлтэй орчин бий болгохыг зорьж байна.

Монголын нийгмийг туйлдуулж байгаа хамгийн том бэрхшээл бол шантааж. Үйл тамаа үзэн байж хэдэн хүнийг ажлын байраар ханган, татвараа дөнгөн данган төлж чадан явахад ялих шалихгүй шалтгаанаар татварын акт тавьж, нэрэмдэг.  Зарим тохиолдолд үндэслэлгүй акт тавьж, бизнес эрхлэгч үйл ажиллагаагаа  зогсоохоос аргагүй болох нь бий. Яг ийм шалтгаанаар хэчнээн хөрөнгө оруулагч хаалга үүдээ түгжин Монголыг орхин гарсныг хэлэхэд бэрхтэй.

Харин Монголд  орж ирсэн хөрөнгө оруулалтыг зогсоосныхоо төлөө, дотоодынхоо бизнес эрхлэгчийг дарамталсныхаа төлөө ямар ч хариуцлага хүлээдэггүй. Татварын энэхүү шинэчилсэн төсөлд  татварын байцаагч үндэслэлгүй акт тавибал 10 жилийн турш төрийн албанд ажиллахгүй байх шийтгэл оноохоор заасан нь хариуцлагатай байх ёстойг хууль эрх зүйн тогтолцоогоор дамжуулан дархлах нь. Товчхондоо бол энэ заалт бизнесийг гарах гарцгүй болгон аж ахуйн нэгж бизнесийг дампуурахад хүргэдэг гол сувгийг хаана гэсэн үг юм.

Үүнээс гадна жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс бага жижиг, дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгжийн төсөвт төлсөн орлогын албан татварын 90 хувийг салбар харгалзахгүй буцаан олгох, жилийн борлуулалтын орлого нь 50 сая төгрөг хүртэлх аж ахуйн нэгж, иргэн өөрөө хүсвэл борлуулалтын орлогын 1 хувиар албан татвар төлж, жилд нэг удаа хялбаршуулсан татварын тайлан гаргах сонголтыг олгох зэрэг заалтыг Татварын шинэчилсэн төсөлд тусгасан нь бизнес эрхлэгчдэд хамгийн таатай мэдээ болж буулаа.

Бас нэг сайн мэдээ нь эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирсан явдал.

Жил бүрийн хаварт болдог эдийн засгийн чуулга уулзалтаар төсвийн орлого тасарсан, гадаад худалдааны алдагдал өндөр авсан, валютын орлого багассан, ханшийн алдагдал хэрээс хэтэрсэн тухай хэдэн жилийн турш үргэлжлүүлэн сонсож, гарах гарцын тухай хайж байсан бол энэ удаад сэргэлт ирсэн таатай мэдээг дуулгалаа.

Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлт 2016 онд 1.2 хувь болж буурч байсан бол 2017 онд 5.1 хувь болж өсчээ. Төсвийн алдагдлыг хоёр дахин бууруулж,  төлбөрийн тэнцэл ашигтай гарсан байна.

Нэгдсэн төсвийн нийт алдагдал 2016 онд ДНБ-ний 18.0 хувьтай тэнцэж байсан бол 2017 онд ДНБ-ний 9.5 хувь байхаар батлагдсан ч урьдчилсан гүйцэтгэлээр 6.3 хувьтай гарч төсвийн суурь үзүүлэлт эрс сайжирчээ. Гадаад худалдааны ашиг түүхэндээ анх удаа 1.8 тэрбум ам.долларт хүрсэн байна. Засгийн газар олон улсын хөгжлийн түншлэгч байгууллагуудтай хийсэн гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлсний үр дүнд валютын орох урсгал 2017 оны сүүлийн 2 сард 583 сая ам доллараар нэмэгдэж төлбөрийн тэнцэл анх удаа ашигтай гарчээ.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт 2.5 дахин өсч, хөрөнгө оруулалтын хэмжээ 1 тэрбум 500 сая ам.долларт хүрсэн нь хөрөнгө оруулагчдын Монголд итгэх итгэл сэргэж буйн илрэл болов уу.  

Үүнд Олон улсын валютын сантай байгуулсан гэрээ үр дүнгээ өгч байгаагаас гадна Сангийн сайдын зүгээс хийсэн ажил олон аж. Тухайлбал, төр гадаадын зээл тусламж авдаг ч түүнийгээ арилжааны банкинд хямд хүүтэй байршуулчихаад эргээд өндөр хүүтэй зээл авдаг байсан гажиг тогтолцоог халжээ. Засгийн газар мөн өндөр хүүтэй бонд гаргаж, төсвийн алдагдал дээр ачаа үүрүүлдэг байсныг ч зогсоосон байна. Энэ бүхний хүчинд төсөв сахилга баттай болж, төсөвт ирдэг ачаалал буурчээ. Одоо гол нь эдийн засагт гарсан энэхүү эерэг үзүүлэлтүүдийг хэрхэн иргэн бүрийн хэтэвчинд хүргэж, аж амьдралыг нь дээшлүүлж, орлоготой болгох вэ гэдэг нь мөн л Сангийн сайдын хийх ажлаас ихээхэн хамаарах болж байна.

 

Нэг үгээр хэлбэл, Татварын хуулийн шинэчлэлээ бүрэн утгаар нь хэрэгжүүлж, иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлж чадвал бизнес эрхлэгчдээр дамжуулан 263 000 иргэнийг ажилтай болгож амлалт хэрэгжиж чадна. Үүнд том төслүүдийг хөдөлгөхөөр тусгасан эдийн засгийн гурван талт бодлого ч чухал. Аж үйлдвэрлэлээ хөгжүүлж, хөдөө аж ахуй, аялал жуулчлалыг эрчимжүүлж, нэмүү өртөг шингээж чадвал У.Хүрэлсүхийн танхим хананд бус түүхэнд үлдэнэ. 

Харин одоо амласан реформоо ажил хэрэг болгож ажиллаж чадах эсэхийг ард түмэн, бизнес эрхлэгчид хүлээх л үлдлээ.  

Г.ДАРЬ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-29 66.181.160.77

Реформ хийнэ, 280 мянган ажлын байр шинээр бий болгоно. Сайхан л сонсогдож байна. Энэ хүмүүс хэдий хэмжээний цалин авах бол. Цалингийн доод хэмжээг 1,2 сая, тэтгэвэрийн доод хэмжээг 0,5 сая, нэг цагийн хөдөлмөрийн хөлсийг 6-8 мянган төгрөг болгоогүй цагт энэ бүхэн цаасан дээрх мөрөөдөл хэвээрээ үлдэнэ. Манай улс боловруулсан төсөл хөтөлбөрийнхөө тоогоор геннисын номонд ормоор болсон ард түмэн ч итгэхээ болчихоод байна.

Avatar

Монголын ядуу иргэн 2018-03-29 202.72.245.220

МОНГОЛЫН ЖИЖИГ ЭДИЙН ЗАСАГТ БОЛОВСРОЛ МЭДЛЭГЭЭС ИЛҮҮ СЭТГЭЛ ХҮСЭЛ БАЙВАЛ РЕФОРМ ХИЙЖ СУГАРТАЛ САЙЖРУУЛАХ БОЛОМЖ МАШ ӨНДӨР ЮМ ШҮҮ, ДААНЧ НӨГӨӨ ГАЙТ 60 ТЭРБУМЫН ХУЛ ГАЙЧИД, ОФШООРЫН ЛУЙ ВАРЧИД ЗЭРЭГ АВИЛГАЧИД МАШ ХҮЮЧТЭЙ СААД ХИЙНЭ Л ДЭЭ ТЭДНИЙГ ЭХЛЭЭД ШО РОНРУУ НЬ ЯВУУЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА

Avatar

зочин 2018-03-29 64.119.16.51

Хүрэлсүхийн засгийн газрын хийсэн ажил биш Эрдэнэбатын засгийн газрын бий болгосон суурь эдийн засаг л явж байна даа.

Avatar

Зочин 2018-03-29 46.101.72.147

Өөрт байгаа баялагаа зөв зүйтэй зарцуулах шүүдээ.. 3сая байтугай иргэдийг дэлхийн их гүрнүүдийн хэмжээнд амьдруулах боломж бий шүү. Үүнийг л байх хугацаандаа ажил хэрэг болгодоо сайдаа

Avatar

Зочин 2018-03-29 202.9.43.193

Бинзены уйлдвэрээ л барьчих тэгвэл л ажил хийж гэж тооцео

Avatar

Зочин 2018-03-29 66.181.166.24

Тэтгэвэр бодоход тооцодог итгэлцүүрийг 2010 оноос хойш 8 жил болоход өөрчилсөнгүй 2010 хойш инфляц юу болсоныг мэдэж байгаа биз дээ Одоо итгэлцүүрээ өөрчилөөч ээ.Хөдөлмөр нийгэмийн хамгаалалын яамны сайд аа ,яамны бодлого төлөвлөлтийн газрын албан тушаалтангуудаа ажлаа хийгээч ээ, сум дүүрэг хороо хориноор явж амьдралтай танилцаж ,амьдралд нийцсэн бодлого гаргаачээ

Avatar

Zochin 2018-03-29 49.0.149.72

Uursduu xicheex xeregtei.Mongoliin diilenx ni zalxuu eswel ajlaa goldog xvmvvs l baigaa xiij baigaa zvildee setgel xangaluun uudrug baixad l bolnoshde uul ni. Muug dagaj unax bish sainiig dagaj deeshlex xeregtei.

Avatar

ard 2018-03-29 49.0.149.72

beznis erhelegchdee demjvel mongoliin ediin zagasch dagaad saijrana

Avatar

Зочин 2018-03-29 27.123.214.102

Амьдралд буух зүйл алга даа

Avatar

зочин 2018-03-29 64.119.26.96

Өөрчлөлтийг хийж чадна хүчээ нэгтгэвэл болохгүй зүйл нэг ч байхгүй. Амжилт хүсэе залуучуудаа.

Avatar

Зочин 2018-03-29 202.9.42.253

Женко аюултай хүн шүү,хүмүүсийг бнга хүчирхийлэлд уриалж бн.

Avatar

Зочин 2018-03-29 59.153.113.152

САЙХАН ТООГОО ХӨРСӨН ДЭЭР БУУЛГААД АРД ИРГЭДИЙНХЭЭ ДУНД ЯВААД ГУДМААР ГЭР ХОРООЛЛООР ЯВААД АЙЛУУДААР ОРООД ХАРДАА … МАШ ГУНДУУ , ГАДАА АРХИ УУСАН ХОГ ТҮҮСЭН ЯДАРСАН ИРГЭД ЭРС ИХСЭЖ БАЙНА … ДОЛДИГНУУР ЦҮНХ БАРИГЧИД Е/САЙДДАА БУРУУ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ БАЙНА … ДАРГА НАР ТЭРБУМЫН ХАДГАЛАМЖТАЙ … АРАЙ БИШ БАЙГААМ БИШ ҮҮ ХСҮХЭЭЭ !!! ТӨРӨӨС 1 СЕК ХӨНДИЙРӨӨГҮЙ ТА НАРИЙН БҮТЭЭЛ БИШ ГЭЖ ҮҮҮҮҮ???????????

Avatar

Зочин 2018-03-29 59.153.113.152

БИДНИЙ БАЯЛГИЙН ӨСӨЛТИЙН МӨЧЛӨГ ТААРЧ БАЙНА… ТЭГЛЭЭ ГЭЭД ЯДАРСАН АРД БИДЭНД ОНОГДОХ ЮМ БАЙХГҮЙ …ХЭДЭН НАМ НЭРТЭЙ БҮЛЭГЛЭЛ Л ХАЛААСАЛНА … 2009-2012 ОН ХҮРТЭЛ БАЯЛГИЙН ҮНЭ ЯАЖ ӨСЛӨӨ … БИДЭНД ЖААХАН ДОЛООЛГООД ҮР ДҮНД БААХАН ОФШООРЧИД ТӨРСӨН , ӨНДӨР ТҮРЭЭСТЭЙ БАРИЛГА БАРИГДСАН 17 ХУВЬ ӨСЛӨӨ Л ГЭЭД БАЙСАН … ТОМЧУУДАД НААЛДААД БИДЭНД НААЛДСЫМУУУУУ???? ОДОО ӨСЛӨӨ Л ГЭНЭ … ОУВС ЫН ЗЭЭЛИЙН ВАЛЮТ БАЯЛАГИЙН ӨСӨЛТ 2ООС ӨӨР ЮМ АЛГА … БОДЛОГО ТОДОРХОЙЛОГЧ ЧАДВАРТАЙ ХҮН АЛГА БАЙНА ШҮҮДЭЭ .ХСҮХ НЬ ЯРИХААС ЦААШГҮЙ , ХБААТАР НЬ ХОТГОР ШАНАГЫГ ИДСЭН ХЭРЭГТЭЙ

Avatar

132132 2018-03-29 43.228.129.155

Avilgachdiig shiitgej baij l uragshilna. olon iumnii teeg bol ene avilgachid

Avatar

Uure 2018-03-29 27.123.212.140

Ene heden too bol zugeer l nuurs, zes, altnii uniin usult uur uy ch bidh. Ed garaad ajliin bair, urhiin orlogo nemegduuleh heregtei 2 jil unguruhud dorvitoi eniig buteesen, hiisen , teden ajliin bair , shine tusul hudulsun gej heleh uy alga. Harin Altanhuyag chin 2 jil bolohod uy hiigeed buusniigbhun buhen medej bgaa shuu

Avatar

njuty 2018-03-29 202.179.18.49

Оргүй хий дэмий муурхаж байгаа ч юм биш. Эд нар жинхэнэ реформыг хийж чадахгүй!!! Яагаад гэвэл: 1-рт: мэдлэг чадвар, 2-рт: зориг шийдэмгий байдал, 3-рт: сэтгэлгээ нь эвдэрхий, буруу!!!!

Avatar

Ахмад уурхайчин 2018-03-29 202.9.43.160

Татварт реформ хийж эдийн засгийг эрүүлжүүлэх алхам бол чухал ажил мөн. Чадах чадахгүйн тухай асуудал бол эв нэгдэл, нэг зорилтын төлөө нийтээрээ зүтгэх чин сэтгэлээс хамаарна. Сөрөг хүчин үүнийг нураах талцал үүсгэх зэрэг асуудалд иргэд болгоомжтой хандаж энэ ажлыг дэмжих л чухал. Том төслүүдийг хөдөлгөхөд гарах эсэргүүцлийг хүртэлд хүртэл анхааралтай хандмаар байна. Болж л өг,вөл явуулахгүй байх эсрэг үзэлтнүүдийн эсрэг нийтээр хандах хэрэгтэй. Цаашид яам, агентлагын орон тоо бүтцийг ч анхаарч д зохих түвшинд хүргэ:ж цөөлөх судалгаа хийж хэрэгжүүлэх хэрэгтэй.

Avatar

Зочин 2018-03-29 202.180.220.35

Хоосон хийрхэл амлалттай энэ бодлогынх нь ард юу ч байхгүй. Өчигдөр хийсэн тооцоогоо ч тайлбарлаж чадахгүй байсан

Avatar

Зочин 2018-03-29 103.26.194.140

Женко бгаа цагт бүгдийг гацаанөө

Avatar

Зочин 2018-03-29 203.91.116.154

Itgeliig daaj sain ajillaarai. Zarim tom tosoloo xodolgox xeregtei bna

Avatar

Ёндон 2018-03-29 202.70.47.158

яам, газруудын бүтэцийг өөрчилж, оновчтой болгоогүй, тэдгээрийг мэргэжлийн хүмүүсээр удирдуулаагүй цагт ямарч үр дүнтэй өөрчилөлт гарахгүй. Үүндээ ажлын туршлагатай, хамад хүмүүсийн заавар зөвлөлгөөнийг аваад ажлаа яаралтай зохион байгуулвал амжилт олноэс тэгвээс үр дүнгүй хоосон амлалтаар 2020 онтой золгож, арчигдах болно шүү.

Avatar

Зочин 2018-03-29 103.50.207.150

2 Хүрэлээ Монголыг маань босгоод ирээрэй

Avatar

Зочин 2018-03-29 202.131.225.249

ЭНэ хоёр хүрлийг бурхан ивээг зүтгээд байгаараа түүх та нарыг шүүх болно

Avatar

Зочин 2018-03-29

TOM TUSLUUDIIG L HUDULGU

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж