Ньюс хөтөч: АН-ын дотоод сонгуультай холбоотой шаардлага хүргүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.03.29-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: АН-ын дотоод сонгуультай холбоотой шаардлага хүргүүлнэ

Ньюс хөтөч: АН-ын дотоод сонгуультай холбоотой шаардлага хүргүүлнэ

ХОТЫН ЦАГ АГААР

Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 11-13 градус дулаан байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

1936 оны гуравдугаар сарын 29-ний өдөр нь дорнод хил дээр болсон хилийн мөргөлдөөнд манай улсын нисэх хүчин анх удаа томоохон цохилтыг амжилттай гүйцэтгэсэн өдөр юм. Тухайн өдрийн 11.00 цагийн үед Япон, Манжийн талаас найман машинтай 200 гаруй цэрэг манай улсын дархан хилийг нэвтрэн “Адаг дулаан”-ы харуул руу довтолсон мэдээ ирэх үед зүүн хязгаарт өөрийн биеэр хүрэлцэн очоод байсан “Бүх цэргийн жанжин” Г.Дэмидийн тушаалаар нисгэгч Д.Дэмбэрэл, Д.Жамбаа нар 13 цаг 10 минутад тус бүр 20 ширхэг бөмбөг, 2400 ширхэг сум бүхий “Р-5” онгоцоо жолоодон “Тамсаг булаг”-аас нисч, дайсны хүчийг хоёрхон нисэх онгоцны хүчээр бут цохисноор байлдаан дуусч, дайсны үлдэгдэл хүч хилийн чинад руу ухарчээ.

Энэхүү түүхэн өдрийн талаар тодруулга, мэдээлэл авч иргэд олон нийтэд хүргэх сэтгүүлчид холбогдоно уу. Холбоо барих утас: 9161500

09.00

  • Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” үндэсний зөвлөгөөн Монгол-Японы соёлын төвд болно. Холбоо барих утас: 88209963

10.00

  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар ХНХЯ-нд уулзалт хэлэлцүүлэг болно. Төрийн болон төрийн бус байгууллагуудын түншлэлийн хүрээнд мэдээлэл солилцож ярилцлага болно. Холбоо барих утас: 99095302​​​​​​

10.30

  • МЗХ-нд ‘Боловсрол төвтэй улс төр’ хэлэлцүүлэг болно.

11.00

  • Улаанбаатар хотод анх удаа гамшгийн үеийн нүүлгэн шилжүүлэлтийн дадлага сургуулийг Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ОБЕГ, НОБГ, БЗД-ийн Онцгой байдлын хэлтэс хамтран зохион байгуулна. Холбоо барих утас:9804-1919, 8004-7997​
  • Нийтийн сонсголын тухай хуулийг үндэслэн орон нутагтаа анх удаа сонсгол зохион байгуулсан Говь-Алтай, Хөвсгөл, Сэлэнгэ, Ховд, Завхан, Дорнод аймаг, Багануур дүүргийн ТББ, мэргэжлийн холбоод, нутгийн удирдлагын байгууллагуудын төлөөлөгчид туршлага солилцох, тулгарсан сорилт бэрхшээл, ололт амжилтаа хуваалцан, санал солилцох уулзалт хийж байна. Энэ талаар Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд Нийтийн сонсгол зохион байгуулсан төлөөлөгчид сэтгүүлчдэд мэдээлэл өгнө. Холбоо барих утас:11-313207

11.30

  • MN-Мэдээллийн төвд Барилгын арматурын эрэлт, нийлүүлэлтийн асуудлаар Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооноос мэдээлэл хийнэ​​​​
  • ‘Зууны мэдээ’ сонины Үндэсний мэдээллийн төвд БЗД-ийн АН-ын дотоод сонгуулийн үр дүнг танилцуулж намын удирдлагуудад шаардлага хүргүүлэх талаар БЗД-ийн АН-ын Эрүүл ардчилал хөдөлгөөн, БЗД-ийн АН-ын Шинэчлэлийн хороо, БЗД-ийн АН-ын Ардчиллын анхдагчдын салбар зөвлөл, АТОЗ-ийн салбар зөвлөлөөс хэвлэлийн бага хурал хийнэ.

14.00

  • “Blue Sky” зочид буудалд ‘Японы бизнесийн амжилтын нууц’ уулзалт болно.

15.00

  • Live conference center-т 2018 оны гуравдугаар сарын 31-ны өдөр болох ‘ДАХИН ТЭВЧИХГҮЙ’ тайван жагсаалын зохион байгуулагчид уг жагсаалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр хэвлэлийн бага хурал болно. Холбоо барих утас:7610-9080, 9527-3991

15.30

  • Манай улс анх удаа барилгын хог хаягдлаа дахин боловсруулахад анхаарч олон улсын байгууллагуудтай хамтарч эхэллээ. Нийт хатуу хогны 20-25 хувь нь барилын хаягдал байдаг. Төсөл хэрэгжсэнээр байгаль орчинд ээлтэйгээс гадна эдийн засагт асар их ач холбогдолтой юм. Нээлтийн үйл ажиллагаа Блью скай зочид буудлын Топаз танхимд болно. Холбоо барих утас: 9900-2058 9900-0788

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД

1936.03.29 Дорнод хил дээр болсон хилийн мөргөлдөөнд манай улсын нисэх хүчин анх удаа томоохон цохилтыг амжилттай гүйцэтгэсэн өдөр юм

1981.03.29 Дэлхийн 101 дэх, Монголын анхны сансрын нисгэгч Ж.Гүррагчааг эх дэлхийдээ буцаж ирж, монгол заншлаар сүү, хадаг барин угтав.​​​​​

1994.03.29 Хятад монгол Орос гурван улсын бүс нутгийн байгаль хамгаалах хамтын гэрээнд Улаанбаатар хотноо гарын үсэг зурав.

2006.03.29 БНХАУ-ын Хөлөнбуйр муж “гарц” нэртэй стратегийн бодлого хэрэгжүүлэн 60 сая гаруй юаний хөрөнгө оруулалт хийснээр Монгол Улсад бүтээгдэхүүн нийлүүлэлт нь 87 хувиас дээш хувьд хүрдэг төмрийн хоёр том уурхайн эрхийг эзэмших болов.

2013.03.29 Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Цаатан иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлэх талаар зарлиг гаргав

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж