Маврикийн шигшээ баг Үндэсний музейд зочлов | News.MN

Маврикийн шигшээ баг Үндэсний музейд зочлов

Хуучирсан мэдээ: 2018.03.28-нд нийтлэгдсэн

Маврикийн шигшээ баг Үндэсний музейд зочлов

Маврикийн шигшээ баг Үндэсний музейд зочлов

Олон улсын хөлбөмбөгийн холбооны албан ёсны өдрөөр Монголын хөлбөмбөгийн холбооны урилгаар хүрэлцэн ирсэн Маврикийн шигшээ багийнхан өчигдөр Үндэсний түүхийн музейд зочилжээ.

Маврикийн багийнхан “Монголын хөлбөмбөгийн холбоо тэмцээнийг маш сайн зохион байгууллаа. Үзэгчдийн дэмжлэг хүчтэй байсан. Монголын түүх соёлтой танилцаж, олон сайхан зүйлийг мэдэж авлаа. Танай улс эх орныхоо төлөө олон талаар анхаарал тавьж ажилладаг юм байна гэдгийг харууллаа. Та бүхэнд баярлалаа” гэсэн байна.

Африк тив төвийгүй ДАШТ-д оролцдог хүчирхэг багуудтай нөхөрсөг тоглолт хийдэг туршлагатай, чадварлаг тоглогчдоос бүрдсэн Маврикийн залуус хоёр хоногийн өмнө Монголын шигшээ багтай албан ёсны нөхөрсөг тоглолтыг хийж, 2:0-оор хожсон билээ. Тэгвэл тэд өнөөдөр 18:00 цагаас Хөлбөмбөгийн талбайл U23 залуучуудын шигшээ багтай албан бус нөхөрсөг тоглолтыг хийх юм.

Маврикийн шигшээ баг нь зөвхөн Африк тив төвийгүй ДАШТ-д оролцдог хүчирхэг багуудтай нөхөрсөг тоглолт хийдэг туршлагатай, чадварлаг тоглогчдоос бүрдсэн хүчтэй шигшээ баг юм. Багийн ахлагч Кевин Бру нь Английн “Ибсвич” клубт, Адель Ланге “Парис ФС” клубуудэд харьяалагддаг бол харин Англи гаралтай довтлогч Гари Ноель, Бельгид төрсөн хамгаалагч Кильян Ярнард нар Маврикийн бүрэлдэхүүнд тоглодог. Маврикийн шигшээ баг одоогоор ОУХБХ-ны түвшинд 158-д эрэмблэгдэж байгаа нь Монголын шигшэ баг 189-д бичигдэж байна.

Олон улсын хөлбөмбөгийн холбооны шигшээ багуудын нөхөрсөг тоглолтууд эдгээр өдрүүдэд ээлжлэн хотуудад зохиогдсоор байгаа юм. Монголын баг эхний тоглолтоо гуравдугаар сарын 22-ны өдөр Малайзын талбайд зочлон тоглож, 2:2-оор тэнцсэн билээ. Тэгвэл энэхүү тоглолтоос тав хоногийн дараа буюу гуравдугаар сарын 27-ны өдөр өөрийн талбайд Африкийн төлөөлөл Маврикийн шигшээ багтаж тоглож, 2:0-оор хожигдсон юм.

 

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж