Хятадыг сандаргасан Монголын цөлийн шуурга | News.MN

Хятадыг сандаргасан Монголын цөлийн шуурга

Хуучирсан мэдээ: 2018.03.28-нд нийтлэгдсэн

Хятадыг сандаргасан Монголын цөлийн шуурга

Хятадыг сандаргасан Монголын цөлийн шуурга

Аж үйлдвэржилт, бүтээн байгуулалт буурай хөгжилтэй Хятад улсыг дэлхийн хоёр дахь том эдийн засаг болгон хувиргасан. Гэвч Хятад улс агаарын бохирдлоор дэлхийд тэргүүлэх болсон нь Бээжингийн эрх баригчдын эн тэргүүнд анхаарах асуудал болоод удаж байна. Хурдацтай хөгжиж буй эдийн засаг, бүтээн байгуулалтаа дагаад Хятад улсад автомашины тоо олширч, олон тооны хүнд үйлдвэр үйл ажиллагаа явуулж буй нь хорт утаа, агаарын бохирдлын гол эх үүсвэр болжээ. Үүний зэрэгцээ хаврын цагт Хятадын хойд хэсгийн нутгууд болон нийслэл Бээжин хотыг хүний биед хортой элсэн шуурга бүрхэн авдаг. Азийн хамгийн том цөл болох Говийн их элс хүчтэй салхи, шуургаар туугдан Хятадын хойд нутаг, Бээжин хотын тэнгэрийг бүрхэх нь жил бүр тохиох байгалийн гамшигт үзэгдэл.

Говь цөлийн тэлэлт нь ой модыг устгах, бэлчээрийн талхлалт, гол горхи ширгэх болон дэлхийн дулааралтай холбоотой. Сүүлийн жилүүдэд говийн элсэн шуурга Хятадын нийслэлээр зогсохгүй Япон, Хойд болон Өмнөд Солонгос улсад агаарын бохирдол үүсгэж, хүн ардын эрүүл мэндэд заналхийлэх болжээ. Элсэн шуурганд хүнд метал, элсний ширхэгээс гадна пластик, элдэв өвчний вирус, бактери хуралдсан байх аж.

Цөл бол эрчим хүчний том эх үүсвэр

Хятадын засгийн газраас цөлжилттэй бүс нутгийн эдийн засгийн  үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд 2012 оноос олон мянган га газарт нарны зайн хураагуурын хавтанг суурилуулжээ. 2015 оны дөрөвдүгээр сар гэхэд Хятадын нарны зайн хураагуурын хүчин чадал 33 гегватт эрчим хүч үйлдвэрлэх хэмжээнд хүрч нэмэгдсэн байв. Гэвч элсэн шуурганы улмаас нарны зайн хураагуурын хавтангууд байнга тоосонд дарагддаг байна. Үүнийг цэвэрлэхийн тулд олон зуун хүн хэдэн өдрийг зарцуулдаг аж.

Үүнээс гадна 6 гегаватт эрчим хүч үйлдэрлэх хүчин чадал бүхий салхин сэнсүүдийг барьж босгосон байна. Хятадын засгийн газраас 2014 онд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт 83 тэрбум ам.долларыг хөрөнгө оруулсан нь АНУ-аас хоёр дахин их байв. Харин 2020 он гэхэд Хятадын засгийн газар сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт 360 тэрбум ам.долларыг хөрөнгө оруулахаа өнгөрсөн онд мэдэгдсэн юм.

“Их ногоон хэрэм” барьж эхлэв

Бээжин хотноо агаарын чанарын индексүүд лхагва гаригт (2018.III.28) элсэн шуурганы улмаас аюултай түвшинд хүрчээ. Хятадын цаг уурын албанаас Хятадын хойд нутаг болон Бээжин хотноо иргэдийг хаалга, цонхоо битүүлж, аль болох гадагш гарахгүй байж, амны хаалт, алчуур зэргийг зүүхийг анхааруулсан байна. Шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдах тул жолооч нарыг болгоомжтой зорчихыг сануулжээ. Элсэн шуурганы улмаас агаар дахь тоосонцорын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээг хэд дахин давж, аюултай түвшинд хүрсэн байв. Хятадын цөлжилтөд өртөөд буй Гансу мужийн албаныхан Хятадын парламентад тавьсан илтгэлдээ жил бүр тус улсад болж буй элсэн болон шороон шуурганы талаас илүү хувь нь Монгол Улсын өмнөд хэсгээс орж ирж байгааг дуулгажээ. Харин Хятадын засгийн газраас Монгол болон Өвөр Монголын нутгаас ирэх элсэн шуургыг хориглож, цөлжилтийг сааруулахын тулд “Их ногоон хэрэм” гэх ойжуулах, мод тарих төслийг хилийн бүс нутгуудад хэрэгжүүлж эхэлжээ. Өмнө нь Монголчуудын довтолгоог хориглохын тулд “Их цагаан хэрэм”-ийг барьсан нь өдгөө дэлхийн долоон гайхамшигаар нэрлэгдэж, жуулчдыг ихээр татсан Хятадын бахархал болон сүндэрлэсэн билээ.

Бээжин хот нь Өвөр Монголоос 400 орчим км, Монголоос 1000 км зайтай оршдог. Гэвч хол зай хүчтэй салхиар туугдах элсэн шуургыг зогсоож чадахгүй. Албаныхны мэдээллээр 2015 оны дөрөвдүгээр сард Бээжин хотноо 300 мянган метр тонн элс, тоос хойд хэсгээс орж иржээ. Тухайн үед 15 онгоцны нислэг цуцлагдаж, 40 гаруй нь хойшилж байв. Бээжин хотын 21 сая гаруй оршин суугчдын элсэн шуурганаас өөрийгөө хамгаалах гол хэрэгсэл нь зөвхөн амны хаалт болж байна.

60 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-28 202.131.248.90

Яг үнэндээ элс хийсээд хол явахгүй харин хамгийн үржил шимтэй хэсэг, шороо нь хийсээд байхгүй болдог юм. Шуурганы дараа харахад газар нь дан элс чулуу болчихсон байдаг шүү. Хятад тариачид байшингийн ёроолоор хуримтлагдсан шороог цуглуулж аваад талбайдаа цацдаг гэсэн шүү.

Avatar

Зочин 2018-03-28 202.9.40.188

Сахарын элсэн цөлийг ямаа үүсгэсэн гэдэг юм.

Avatar

Зочин 2018-03-28 112.72.11.109

Hiataduud hedhen jiliin fotor manaihiig toiruulaad nogoon herem bosgoj goviig bayan burd bolgoj chadna harin manai mongoliin govi ulaan tsol bolj uragshaa telj bolohoo baihaaraa hoishoo telne da yana da.

Avatar

zochin 2018-03-28 58.93.134.162

mongoloos ochdog els gej bdg yum uu daa

Avatar

Зочин 2018-03-28 150.129.140.226

Doorh erguu nuhur muhar suseg genee. Chi Burhanaas haashaa zailj chadhavde.

Avatar

Зочин 2018-03-28 150.129.140.226

Mod tariad hereggui ingeed baij baig. Haaya uragshaa shuurch tashuur ugch bhad gemgui.

Avatar

монгол 2018-03-28 202.179.16.222

удахгүй та нар монголыг гуйна аа, говьд чинь мод тарьж өгье гэж..

Avatar

Зочин 2018-03-28 70.67.146.71

Метер тонн гэж ямар нэгж байдаг юм болоо

Avatar

Зочин 2018-03-28

NARNII ZAIN HAVTAN DELHIIN GAMSHIG NUURLUULJ BAIGAAM

Avatar

Зочин 2018-03-28 59.153.115.226

Тэр харж байна уу? Удахгүй Өвөрмонгол, Шинжианд байх бүх говь цөл ногоон ой болох нь. Харин манай говь говиороо үлдэнэ. Яг л Эрээн, Замын-Үүд 2 шиг.

Avatar

Any 2018-03-28 67.81.182.161

Mongol tsold narnii zai bairluulmaar ym
Tsoliig oijuulah,tesvertei mod tarih ni zov

Avatar

Зочин 2018-03-28 122.201.24.197

хятадад өөрсдийн буруу байгаа. монголоос бөө урьж цөлийг аргадуул.

Avatar

Өвөр Монголын байгалийг эхлээд унаган төрхөнд оруулах хэрэгтэй - 2018-03-28 203.117.70.254

Хятадад болж байгаа элсэн шуурга байгалийн гай гамшигтай тэмцэх цорын ганц зөв алхам бол Өвөр Монголын байгаль, уул уусыг унаган төрхөнд оруулж газар тариалан, хот тосгоны хэт төвлөрөл хүнд уул уурхайнуудыг зогсоож хүн амын тоог бууруулж зохистой төвшинд авчирах ёстой. Өвөр Монгол ер нь Төв Азийн Монголын нутаг бол газар тариаланд огт зохимжгүй нутаг. Хэрэв газар тариалан хэт төвлөрөл энэ байдлаар үргэлжлээд байвал цаашдаа хятад улсын байгаль экологид маш аюултай нөхцөл байдал үүснэ.

Avatar

Өвөр Монголын байгалийг эхлээд унаган төрхөнд оруул хэрэгтэй 2018-03-28 203.117.70.254

Хятадад болж байгаа элсэн шуурга байгалийн гай гамшигтай тэмцэх цорын ганц зөв алхам бол Өвөр Монголын байгаль, уул уусыг унаган төрхөнд оруулж газар тариалан, хот тосгоны хэт төвлөрөл хүнд уул уурхайнуудыг зогсоож хүн амын тоог бууруулж зохистой төвшинд авчирах ёстой. Өвөр Монгол ер Төв Азийн Монголын нутаг бол газар тариаланд огт зохимжгүй нутаг. Хэрэв газар тариалан хэт төвлөрөл энэ байдлаар үргэлжлээд байвал цаашдаа хятад улсын байгаль экологид маш аюултай нөхцөл байдал үүснэ.

Avatar

21 2018-03-28 202.131.225.197

MONGOLIIN UMNU YUIIN BAATAR ERS ODOOG HURTEL UMNU ZUGRUU DAILAAR MORDSOOR BAINA

Avatar

Зочин 2018-03-28 202.131.245.243

орк

Avatar

Зочин 2018-03-28 202.9.40.138

800км биз дээ

Avatar

Зочин 2018-03-28 202.179.25.6

Манай Монголчуууд мундаг юм энэ 3 сая хүн элс үлээхэд Хятадыг элсээр дарж чадаж байна шүү

Avatar

Зочин 2018-03-28 202.131.245.243

Дебиль

Avatar

Зочин 2018-03-28 64.119.17.104

ЭНЭ САЛХИ ШУУРГА БОСВОЛ БОСОЖ Л БАЙГ.БАЙГАЛИЙН ХҮЧИЙГ ОДООХОНДОО ХҮН ДИЙЛЭХГҮЙ.ККК

Avatar

Зочин 2018-03-28 43.242.242.59

15-18 зуунд манай улсын өмнө хэсгийн хөрсний дээд хэсэг болох хар хөрс бүгд урагш хийссээр байгаад одоогийн ийм байдалд хүрсэн. Харин одоо хар хөрсний доод хэсэг болох элс нь хийсэж байгаа нь жам ёсны үзэгдэл юм. Гэхдээ ихэнх нь Өвөрмонголоос хийссэн шороон шуурга шүү

Avatar

ЗОЧИН 2018-03-28 103.229.123.30

САЛХИН ДЭЭР ЧИНЬ МОНГОЛ БАЙДАГ ГЭДГИЙГ ӨГЛӨӨ БҮР САНАЖ БАЙХТУН.

Avatar

Зочин 2018-03-28 202.70.42.102

haha

Avatar

Зочин 2018-03-28 202.131.245.243

Дебиль

Avatar

Зочин 2018-03-28 202.21.120.66

bid aztai hoid talaaraa Sibiriin oigoor buren hureelegdsen

Avatar

asdfasf 2018-03-28 170.52.82.48

nuurs zarahyn orond hyatadaas mungu avaad mod tari, tsaduul chin uguhgui geed haa holddog yum

Avatar

Зочин 2018-03-28 122.201.24.31

Burhan urd hesgeer elsen tsuliig tavisan n uchirtai baijee.

Avatar

Зочин 2018-03-28 202.131.245.243

Мухар сүсэг

Avatar

Говь төдийгүй хангайд ч бас 2018-03-28 119.40.99.2

Хаврын хүчтэй шуурганд говь байтугай хангайд ч тэнгэр тултал тоос босдог болсон.
Монголын салхи шуурга ихтэй, хуурай, өвөл зуны эрс ялгаатай өндөрлөг тал нутагт
нүүдлийн мал аж ахуйгаас өөр таарах сонголт үгүй. Сүүлийн үед атрын аян нэрээр газраа хагалж сэндийчих,эмх замбараагүй уул уурхай эрхэлснээс байгаль эхийн хэвлий сэмэрч, үржил шимт хөрс нь салхинд тоос болж хийсэж байгааг хүн бүхэн харж байна. Холоос харахад бараг л бөөн хар үүл хуралдаж, ашгүй бороо орох нь гэтэл тэр нь шороон шуурга байна. Шар өнгөтэй байсан бол одоо хийсэж байгаа шороо нь хангайд хагалсан газрын хүрэн бор хөрс хүртэл их хийсэж өнгө нь хүртэл өөрчлөгдөж байна. Манай шинэ ерөнхийлөгч газар тариалан эрхэлж, бүтээгдхүүнээ экспортонд гаргах тэнэг юм ярьж байгаагаа болих хэрэгтэй. Бидний өвөг дээдэс биднээс тэнэгтээ биш, ухаантайдаа нүүдлийн мал аж ахуй эрхэлсээр ирсэн юмаа

Avatar

Ямаанд дайн зарла. 2018-03-28 124.158.78.5

Уул уурхай ямар ч хамаагүй.Хамагийн гол дайсан нь ямаа болчихоод байна. Говийн эмзэг хөрсөнд таарахгүй ямааг нэг доор 2000-3000 өөр ямар ч малгүй малчин нэртэй ямаачид байна. Монголд малчид байхгүй болоод удлаа. Зөвхөн ямаачид болсон. Уул уурхайд ашиглаж байгаа нийт эдлэбэр газрын хэмжээ нэг сумын нутаг дэвсгэрт ч хүрэхгүй. Оюу Толгойн уурхай айлын өвөлжөө шиг газар л үйл ажиллагаа явуулдаг юм. Бодитой бодлоготой хандаж сурцгаая. Ямаанд дайн зарла.

Avatar

зочин 2018-03-28 202.9.40.188

Ямаа их өсгөхөд байгалийн тэнцвэрт байдал алдагдуулдаг. Бусад амьтаны амьдрах орчинг устгаснаар түүнийг өсгөж буй малчинд нь х****л нь ирдэг гэсэн. Удмын сүүлчийн хүн өлсөж үхэх хүртэл тэр удмынхан цадталаа хоол идэж үзэхгүй юм гэнэ лээ. Хэн мэдлээ харж л байхаас.

Avatar

Зочин 2018-03-28 66.181.180.151

Рио тинтогийн гай гэж энэ дээ. Дэлхийд гайхагдах нөөцтэй байж Монгол улс гайхагдаж байгаа юм түй ч алга. Гэтэл ямар ч гайхагдах нөөцгүй Өмнөд солонгосыг барууныхан босгоод л ирж байна. Харин Рио тинтод ийм сонирхол алга. Хэдэн сэтгүүлч хөлсний бичээч улстөрчдөд хэдэн төгрөг өгөөд л бүх хүний тархийг угаачихна. Мөнгөнд сохорсон хэдэн монголчууд 3 сая монголоо өлхөн дараад авна. Ийм л дайн болж байна дөө.

Avatar

Ямаанд дайн зарла. 2018-03-28 124.158.78.5

Уул уурхай ямар ч хамаагүй.Хамагийн гол дайсан нь ямаа болчихоод байна. Говийн эмзэг хөрсөнд таарахгүй ямааг нэг доор 2000-3000 өөр ямар ч малгүй малчин нэртэй ямаачид байна. Монголд малчид байхгүй болоод удлаа. Зөвхөн ямаачид болсон. Уул уурхайд ашиглаж байгаа нийт эдлэбэр газрын хэмжээ нэг сумын нутаг дэвсгэрт ч хүрэхгүй. Оюу Толгойн уурхай айлын өвөлжөө шиг газар л үйл ажиллагаа явуулдаг юм. Бодитой бодлоготой хандаж сурцгаая. Ямаанд дайн зарла.

Avatar

Зочин 2018-03-28 66.181.190.182

гоё ш дээ хааяа элс идэх

Avatar

Зочин 2018-03-28 202.179.30.194

Их эзэн хааны төмөр морьт цэргүүд 13 -р зуунд ийн сандаргадаг байсан бөлгөө.

Avatar

Зочин 2018-03-28 59.153.112.140

bid uursduuch gesen nogoon herem tarih heregtei

Avatar

suhee 2018-03-28 202.21.117.98

gowi nutagt nuursnii orduudiin uurhai ihsej mashin hunii huchin zuilees hamaaraltai tsuljilt uuslees bolj hamaaraltai bolov uu

Avatar

Зочин 2018-03-28 66.181.181.73

Бидний монголчуудын тархи өтжээ. Сэтгэгдэл бичсэн хүмүүс монголчууд гэж бодохоор ирээдүй гэж ер нь байна уу? Нийтлэл бичсэн сэтгүүлч гуай ч бас орчуулгын материал тавж байгаа бол жаахан судалж баймаар байнаа. Энэ дэлхий дээр ГЕГАВАЙТ гэдэг хэмжигдэхүүн байхгүй. Тоон системд ГИГАБАЙТ ((Gigabyte)) гэж байдаг, харин эрчим хүчийг хэмжих тухай яриад байгаа бол ГИГАВАТТ ((Gigawatt)) гэдэг нэг хэмжигдэхүүн байдаг гэж хаа нэгтэй сонсож байсан юм байна.

Avatar

Зочин 2018-03-28 202.21.106.168

Мега, гега байт

Avatar

Зочин 2018-03-28 64.119.23.113

Танк хэрэглэхгүй эзэлж болох нээ

Avatar

зочин 2018-03-28 64.119.26.96

Ажилгүй иргэдээ сургалтанд хамруулж мод тарьцгаая.

Avatar

Зочин 2018-03-28 202.21.106.150

Өвөрмонгол юун Бээжингээс 400 км гэж, Цагаан хэрэм Бээжингээс хойш 80 км зайд байдаг. Бээжингээс хойш галт тэргээр яваад 1-2 цаг болоход монгол гэрүүд таарч эхэлдэг

Avatar

Зочин 2018-03-28

хятадууд ӨвөрМонголд олборлох олон үйлдвэр байгуульд байгаль орчинг бохирдуулсаны үр дүн шүү дээ

Avatar

Зочин 2018-03-28

Монголын гэдэг үгний цаана Өвөр Монгол, Шинжаан-Уйгар давхар агуулагдаж байгаа гэж найдаж байна.

Avatar

Зочин 2018-03-28 59.153.115.172

Монгол Хитадыг ялнаа гэж манай еронхийлогч их зен совинтой уриа дэвшvvлжээ!! Тэдний танкыг оруулахгvй чадаж бн даа!!

Avatar

ЗОЧИН 2018-03-28 124.158.90.50

БАЙГАЛИЙН ЮМ БАЙГААГААРАА БАЙЖ Л БАЙГ. МАНУУСТ Л ХОХИРОЛГҮЙ БОЛ ЯВЖ Л БАЙГ.

Avatar

Зочин 2018-03-28 103.10.20.34

Baigaliin gamshgiig hen ch surj chadahgui bagasgaj bolno.Ene baigaliin huchin zuil Mongoliin davuu tal ch baij magad tsereg zevsegees iluu

Avatar

Зочин 2018-03-28 202.21.99.42

Дотор нь химийн з****г хийгээд явуулахад л ХЯТАД дуусаа

Avatar

Зочин 2018-03-28 64.119.21.240

Тарвагаа ашиглавал яасан юм. Урагшаа халуун юм чинь тахал бол явж өгнөдөө.

Avatar

түвдэнбалжир 2018-03-28 202.9.47.177

хятадын энэ гамшгийг зогсоохын тулд монголын говьд мод тарих хэрэгтэй ганц хятадаар зогсохгүй япон солонгост ч энэ гамшиг нөлөөлнө гэдгийг манай эрдэм шинжилгээний байгууллагууд тухайн орнуудын эрдэмтэдтэй хамтран судалгаа гаргаж төр засгийн удирдлагуудад нь тавьж асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллах хэрэгтэй болж байна

Avatar

123 2018-03-28 103.10.22.17

говьдоо битгий хэл хотдоо мод тарьж чадахгүй байнаа хө яг манай элс мөн юмуу уг нь ч танайханд байшин майшин барихад чинь хэрэг болж магад гээд жаахан элс явуулах нь явуулсан л юм хэрэггүй юм бол буцааж авчраад байсан байранд нь тавь

Avatar

Зочин 2018-03-28 202.131.228.114

нэг ч эрүүл ухаантай, ухамсартай коммент алга. бид энэ байдлаасаа ичих хэрэгтэй! цөлжилтийн эсрэг арга хэмжээ авч байгаль дэлхийгээ аргадан хайрлая гэхийн оронд бичиж байгаа зүйлс нь ээ чааваас

Avatar

Зочин 2018-03-28 27.123.214.122

Хашраажээ

Avatar

Зочин 2018-03-28 49.0.149.7

Манайхан идэж уугаад хэрэлдэж суухад нь гол горхи нь ширгээд цөлжөөд, ингэж байхын оронд Орхон Говь, Хэрлэн говь төслөөн хэрэгжүүлэх хэрэгтэй. тэгээд мод тарих хэрэгтэй

Avatar

Монгол ялна 2018-03-28 66.181.169.114

МОНГОЛ ЯЛСАН

Avatar

зочин 2018-03-28 182.160.2.146

бид ядаж модоо зөв тарьж арчлаад сурчихвал лус аргадах том арга шүү. лам залж уул тахи хэдэн үеэр бурангуй бнаа

Avatar

deegii 2018-03-28 66.181.185.202

tehnik b** zevsgeer tseregeer diilehgui ued haanii maani suns hilegneed shoroon shuurgaar hujaa nariig bulchih bh aa .huchiih n nemeh argaa l bodii doo heduulee.davaanyamd l sn hel hurgeedeheerei

Avatar

Зочин 2018-03-28 66.181.161.80

Salhin door bh huvigui zolignuud yumda kkk tiim l ih zovood bgaan bol mana goviig oijuulaad ugulduu

Avatar

Урааа урагшаааааа 2018-03-28 202.72.245.220

ЗА ТЭГВЭЛ ШОРООН ШУУРГАНЫХАА ХҮЧИЙГ НЭМЬЕ БУУЖ ӨГЦГӨӨ

Avatar

Зочин 2018-03-28 103.14.36.6

Монгол ямар нэгэн байдлаар ХЯТАДЫГ дАЙРЧ САНДАРГАЖ БАЙХ ЮМ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж