НДШ тогтмол төлдөг 200.000 иргэн байна | News.MN

НДШ тогтмол төлдөг 200.000 иргэн байна

Хуучирсан мэдээ: 2018.03.28-нд нийтлэгдсэн

НДШ тогтмол төлдөг 200.000 иргэн байна

НДШ тогтмол төлдөг 200.000 иргэн байна

Монгол Улсад Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 20 гаруй жил өнгөрч байна. Уг хууль үүргээ гүйцэтгэж чадаж байна уу гэдэг асуудлыг хөндөж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт судалгааны газрын дарга Ц.Ганцэцэгтэй ярилцлаа.


-УИХ-аас Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийг баталсны зорилго юу байсан юм бол?

-УИХ 1999 онд Төрөөс тэтгэврийн талаар баримтлах бодлогыг батлахдаа нийгмийн даатгалын сангийн орлогоор зарлагаа нөхөх тогтолцоог боловсронгуй болгож, алс хэтдээ хуримтлалын тогтолцоонд шилжүүлэх зорилго тавьсан байдаг юм. Бодлоготой холбогдуулж, Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийг баталж, 2000 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн.

Дэлхий дахинд өнөөдөр тэтгэврийн гурван төрлийн тогтолцоо үйлчилж байна. Эхнийх нь эв санааны нэгдлийн буюу орлогоороо зарлагаа нөхдөг, хоёр дахь нь хагас хуримтлалын, гурав дахь нь бүрэн хуримтлалын тогтолцоо юм. Даатгуулагч төлсөн шимтгэлээ буцаан авдаг учраас бүрэн хуримтлалын тогтолцоог илүү шударга гэж үздэг.

-Монгол Улсад өнөөдөр даатгалын аль тогтолцоо үйлчилж байна вэ?

-Эв санааны нэгдлийн буюу орлогоороо зарлагаа нөхдөг тогтолцоо үйлчилж байна.

-Даатгуулагч бүрт хуримтлал бий болгохоор Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийг баталсан. Гэтэл орлогоороо зарлагаа нөхдөг тэтгэврийн тогтолцоо үйлчилдэг гэхээр хуримтлал үүсгэх боломжгүй байна гэсэн үг үү?

-Тэтгэврийн даатгалын сангийн тогтолцоо орлогоороо зарлагаа нөхдөг эхний хэлбэрээр байна. Даатгуулагчийн төлсөн шимтгэл ахмад настнуудын тэтгэврийг олгоход буцаан зарцуулагддаг. Даатгуулагч, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлд хэдий хэмжээний мөнгө төлж байна, тэр бүгдийг тухайн даатгуулагчийн дансанд нь хийсвэрээр бүртгэдэг. Даатгуулагч бүрт нэрийн данс бий.

-Тэгвэл Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хууль нь 1960 оноос хойш төрсөн хүмүүст хамаарч байгаа нь ямар учиртай вэ?

-Монгол Улсын тэтгэврийн харилцаа, санхүүжилт нь 1995 он хүртэл улсын төсвөөр зохицуулагдаж ирсэн. Цаашид энэ харилцааг үргэлжлүүлэх нь төсвийг хүндрүүлэх эрсдэл үүсгэх учраас даатгуулагч, ажил олгогч тодорхой хэмжээний үүрэг хариуцлага хүлээдэг байх нь зөв юм гэж үзэж, УИХ-аас 1995 онд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийг баталсан байдаг юм.

Эрх зүйн дээрх харилцаа үйлчилж эхэлснээр 1960 оноос өмнө төрсөн иргэний тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулиар, 1960 оноос хойш төрсөн иргэний тэтгэврийг Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийг мөрдөж тогтоодог болсон. Эдгээр хууль нь тэтгэвэр тогтоох харилцааг зохицуулсан хууль юм.

Тухайлбал, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд зааснаар тэтгэврийг ямар аргачлалаар бодож байна вэ гэвэл сүүлийн 20 жилийн доторх хамгийн өндөр, дараалсан таван жилийн дундаж цалингаас 45 хувиар бодно.

Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулиар тэтгэвэр тогтоох бол нэрийн дансанд нь хэчнээн хэмжээний орлого бүртгэгдсэн байна, түүнээс тэтгэврийг тогтооно.

-Өнөөдөр 1960 оноос хойш төрсөн иргэдээс хэд нь нийгмийн даатгалын шимтгэл төлж байна вэ?

-1960 оноос хойш төрсөн 1.3 сая иргэн идэвхтэй, идэвхгүй байдлаар нийгмийн даатгалын шимтгэл төлж байна. Гэхдээ идэвхтэй буюу тогтмол шимтгэл төлдөг 200 мянга гаруй иргэн бий. Шимтгэлээ байнга төлөөд, хүүгээ тооцуулаад явж байгаа.

-Шимтгэл төлсөн хугацаа нь ижил, мөн ажил мэргэжил нь адил хэрнээ тэтгэвэр нь өөрөөр тогтоогдлоо гэдэг яриа их байдаг. Энэнд юу нөлөөлөөд байна вэ?

-Цалин хөлсний хэмжээ, шимтгэл төлж ажилласан хугацаа нь тэтгэвэр тогтоолгоход их нөлөөлдөг. Жишээлбэл, 1990 оноос өмнө хөдөлмөр эрхэлж байсан иргэний сарын цалин 600 төгрөг байсан гэж бодъё. Гэвч 600 төгрөгөөр тэтгэвэр тогтоох боломжгүй. Яагаад гэвэл 600 төгрөгийн 45 хувь гэдэг 250 төгрөгөөр тэтгэвэр нь тогтоогдох болно. Өнөөдөр цалин хэд болж өссөн билээ. Тийм учраас тэтгэврийг тогтооход итгэлцүүр хэрэглэдэг.

Засгийн газраас хамгийн сүүлд 2015 онд 1990 оноос өмнөх цалинд 715 гэдэг итгэлцүүрийг хэрэглэхээр баталсан. Итгэлцүүр хэрэглэхээр 600 төгрөг 429 мянган төгрөг болж нэмэгдэж байгаа. Тэтгэврийг тогтооход ашиглах цалингийн итгэлцүүр маш чухал. Зөв тогтоож байж, өнөөдрийн цалингийн төвшинд хүрнэ.

-Цалингийн итгэлцүүрийг оновчтой тогтоосон нөхцөлд ижил мэргэжлээр ажиллаж, шимтгэл төлсөн хугацаа нь ижил бол тэтгэврийн зөрүү гарах ёсгүй гэсэн үг үү?

-Тийм ээ, адил төвшний тэтгэвэр авах ёстой. Харин ижил мэргэжлээр ажилласан ч нэг нь 20 жил, нөгөө нь 40 жил шимтгэл төлсөн бол тэтгэвэр их, бага л тогтоогдоно.

-1960 оноос өмнө төрсөн иргэн, 1960 оноос хойш төрсөн иргэний тэтгэврийн зөрүү хэр хол байна вэ?

-Хүн, хүн дээр янз бүр байгаа. Ойролцоо ч байгаа. Цалин өндөр бол тэтгэвэр өндөр тогтоогдоно. Олон жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бол тэтгэвэр нь өндөр гарна. Нэрийн дансанд бүртгэсэн орлого нь өндөр байгаа нөхцөлд тэтгэвэр нь өндөр тогтоогдоно. Жишээлбэл, шүүгч, төмөр замд ажилладаг машинист, онгоцны нисгэгч өндөр цалинтай авдаг учраас тэтгэвэр нь өндөр тогтоогддог.

Мөн 1960 оноос хойш төрсөн эмэгтэйчүүдийн тэтгэвэр бага тогтоогдох нөхцөл байдал үүссэн тохиолдол ч бий. УИХ-аас 2015 онд Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нь энэ шалтгаантай холбоотой.

1960 оноос хойш төрсөн эмэгтэй 2015 оноос 55 нас хүрсэн учраас тэтгэвэртээ гарч эхэлсэн. Тэтгэвэр нь бага тогтоогдох болсон учраас сонголт өгсөн. Даатгуулагчид өөрт ашигтай хувилбараа сонгон тэтгэврээ тогтоолгох эрх олгосон юм. Өөрөөр хэлбэл, даатгуулагч тэтгэврээ Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулиар бодуулах нь өндөр тогтоогдохоор байна уу, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулиар тэтгэврээ тооцуулахад өндөр байна уу, өөрт ашигтай хувилбарыг сонгох эрх өгсөн. Энэ бол зөвхөн эмэгтэй даатгуулагч нарт хамаарна.

-Тэтгэврээ тогтоолгосон иргэн өндөр тогтоолгох хувилбарыг сонгоё гэвэл боломж байгаа юу?

-Өргөдлөө өгөөд ашигтай хувилбараа сонгоё гэхэд нээлттэй. Гэхдээ нэг удаа өөрчлүүлэх заалт л байгаа.

-Засгийн газрын Олон улсын валютын сантай тохирсон хөтөлбөрийн хүрээнд Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлсэн нь ажил олгогч болон даатгал төлөгчдөд хүндээр тусаж байгаа. Нийгмийн даатгалын сан хүндхэн байгаа учраас ийм зохицуулалт хийсэн гэж ойлгож болох уу?

 

-Нийгмийн даатгалын тухай хуулиудад өөрчлөлт оруулж, шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлсэн нь хэд, хэдэн үндэслэлтэй.

Тухайлбал, 2008 онд даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 5 хувиар бууруулсан байдаг. Энэ нь нийгмийн даатгалын сангийн орлогыг их хэмжээгээр бууруулсан. Эргээд даатгуулагч тэтгэврээ тогтоолгоход буурах нөхцөл болсон. Тийм учраас өмнөх төвшинд нь хүргэе гэдэг зорилгоор шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлсэн. Шимтгэлийн хувь хэмжээ нэмэгдсэнээр Тэтгэврийн даатгалын сангийн орлого нэмэгдэнэ.

Ажил олгогч даатгуулагчид ачаалал өгөөд байгаа юм шиг ч нэрийн дансанд төлөх шимтгэлийн хэмжээ нэмэгдэнэ. Нэрийн дансны бүртгэсэн орлоготой шууд хамааралтай учраас тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээ нэмэгдэхэд нөлөөлнө. Тэтгэвэр авагч буюу даатгуулагчид ашигтай хувилбараар хэрэгжих учраас хувь хэмжээг нэмэгдүүлсэн. Үе шаттайгаар таван хувиар нэмэгдүүлнэ гэж ойлгох хэрэгтэй.

Энэ жил нийгмийн даатгалын шимтгэлийн даатгуулагчаас төлөх хувь 1, ажил олгогчоос төлөх шимтгэл 1 хувиар тус бүр нэмэгдсэн. Ирэх хоёр жилд мөн тодорхой хувиар нэмэгдэнэ. Шимтгэлийн орлого нэмэгдэх нь даатгуулагч тэтгэврээ тогтоолгоход өндөр тогтоогдоно, мөн тэтгэврийн сангийн чадавх сайжрах давуу талтай.

Г.ДАРЬ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-28 66.181.176.171

НДШ-г яагаад нөхөж төлж болдрггүй юм бэ. Тодорхой алданги төлөөд нөхөж төлөх боломж нь нээлттэй байж болдоггүй юмуу. Мөн шимтгэлээ төлөх нөхцөл нь дэндүү төвөгтэй бишүү . Энгийн биш толгой эргүүлсэн мэдээлэл их байнаа

Avatar

Зочин 2018-03-28 27.123.212.138

ЗА ХӨ ЕР НЬ БОЛ НИЙГМИЙН ДААТГАЛ ТӨЛӨӨГҮЙ ХҮНД ТЭТГЭВЭР ӨГӨХ БУРУУ АРХИЧИД УЛСААС АЖИЛ ХИЙЖ ҮЗЭЭГҮЙ НАСНЫ СҮҮЛД БАГА Ч ГЭСЭН МӨНГӨ ӨГНӨ ГЭЭД ДАРВАЙТАЛ ИНЭЭЖ БАЙХЫГ ХАРААД ШИМТГЭЛ ТӨЛДӨГ МИНИЙЙ УУР ИХ ХҮРСЭН ШҮҮ

Avatar

Зочин 2018-03-28 78.54.82.53

Өө хөөрхий төсвөөс цалин авдаг 200,0 мянган хүн л байна даа. Тэгвэл даатгалынхан, татварынхан хөдөөд өөрсдийн цалингаа ч олдоггүй юм байна. Дамдуурсан салбар байна.

Avatar

Зочин 2018-03-28 202.21.120.66

энэ хүн үүнийг уншаасай гэж бичлээ.
1. Монголын 3 сая хүний хэд нь хөдөлмөрийн насных үүнээс яг шимтгэл төлж байгаа хүний тоо хэд юм, сайн дурын даатгалд хамрагдаж буй иргэдийн тоо хэд хүүхэд хэд тэтгэврийн насны хөгшид хэд, мөн ХБИ хэд үүнээс халамжаас тэтгэвэр авч байгаа нь хэд, НД-с тэтгэвэр авч байгаа нь хэд юм тодорхой хариулаасай
2. НДШ-р тэтгэврийн даатгалд сар хэдэн төг ҮО-н даатгалд хэдэн төг, Тэтгэмжийн даатгалд хэд төвлөрдөг юм ажил олгогчоос төлж байгааг оруулаад шүү. Үүнээс зарцуулалтыг нь тэтгэвэрийн төрлөөр ҮО, МШӨ-ний группэд хэдийг зарцуулдаг, ӨН-ны тэтгэвэрт хэдийг Ажилгүйдэлд хэдийг зарцуулдаг
3. НДШ-н чөлөөт үлдэгдлийг 10 банкинд хадгалуулдаг гэсэн хэдэн төг хадгалуулж жилд хэдийг авдаг тэрнийгээ нэрийн дансны үлдэгдэлд нэмж тооцож байгаа эсэх
4. Эв санааны тэтгэвэр гэж 1960 оноос өмнө төрсөн одоо тэтгэвэр авч байгаа, ердийн болон МШӨ, ҮО-н группэд байгаа хүн хэд юм тэрэнд сард хэдэн төгрөгний тэтгэвэр өгдөг тэрийг банкны хүүгээр нөхөж болохгүй юу. нас барсан хүний тэтгэвэр, төлсөн шимтгэлийг яаж байгаа юм зэрэг асуулт бол зөндөө байна доо даанч үе үеийн сайд дарга нар нь шамшигдуулдаг болохоос

Avatar

Зочин 2018-03-28 202.21.100.210

НДШ төлж үзээгүй хүмүүст тэтгэвэрийг эв санааны нэгдлийн журмаар өгнө гэдэг өөрөө тэнэглэл

Avatar

Монголын иргэн хүн баяжчих гээд бн уу? 2018-03-28 103.14.38.130

Иргэн хүн өндөр тэтгэвэр авчих гээд, баяжчих гээд улс төрийнхнийг айлгаад бна да. Ард түмэн ядуу байх тусам дуулгавартай байдаг гэж дарамтлаад, нийгмийн даатгалын мөнгийг өөр зүйлд зарцуулж ашиг хүртэж ард түмнийг их хохироож бн. Эргээд та нараас хэргийг чинь хүлээлгэж [Хориотой Үг] хийх ажил гарах л байх шүү.

Avatar

Тэтгэврийн нэрийн дансаа хэрэгжүүлээчээ 2018-03-28 103.14.38.130

Хүнд хэцүү шилжилтынүед арай ядан амь зууж явсаар тэтгэвэртээ гарах гэтэл маш бага тэтгэвэр тогтоодог. Яаж амьдрах юм бэ? Хөгшчүүд Хагас өлсгөлөн байсаар үхсээр бн. Та нар шиг харваас тарган цатгалан нүүрнийх арьс нь голийшоод байж амьдрах боломж алга. Улс төрчдөөс болж Монголын ард түмэн хэдэн жил хохирох юмбэ. Ард түмнийг золиослохоо болиочээ.

Avatar

Дорж 2018-03-28 182.160.35.51

Өргөн барьсан төсөлд тасралтгүй 7 жилийн дунджаар тэтгэвэр тогтоогоор болж байгааг эрс эсэргүүцэж байна.Энэ саналаа татаж аваач ээ.

Avatar

Зочин 2018-03-28 103.229.122.254

1960 оноос хойш төрсөн хүмүүс Нэрийн дансаараа тоцуулах уу, цалингийн дундажаараа тооцуулах уу гэдэг сонголт хуулинд байгаа гэхдээ зөвхөн эмэгтэйчүүд тийм сонголт хийх эрхтэй гэж битгий худлаа бураад бай. Хуулинд эмэгтэйчүүд л сонголт хийх эрхтэй гэсэн заалт байхгүй шүү. Хууль давсан журам гаргачихаад түүнийгээ хууль ёсны юм шиг нүүрний хувиралгүй ярихаа болиорой.

Avatar

Зочин 2018-03-28 203.91.119.102

180000 төрийн албан ххагч нийгмийн даатгал төлдөгүү. Хэрэв төлдөг бол 20000 хүн л үлдэж банй. Энэ худлаа тоо байна

Avatar

Зочин 2018-03-28 202.170.72.3

Малчид төлдөг үү. Минийхээр бол хэдхэн хүн л байгаа байх хэрэв байдаг бол, бусад нь бол үгүй дээ. Татвар ч төлдөггүй гэсэн. Шударга зарчим хаана байнаа. Яахаараа тэд нарыг тэтгэврийн насыг нь наашлуулж, тэтгэвэрт гаргана гэж солиордог байнаа. Тэрний оронд санд юу ч оруулаагүй хувалзнуудаа болиулаад даатгал, шимтгэлээ насаараа төлсөөр байгаад тэтгэвэртээ гарсан хэдэн хөгшчүүлийнхээ тэтгэврийг нэмээчээ. Ямар гашилсан [Хориотой Үг] тархитай юмнууд ийм хууль журам гаргаад сууж байдаг байнаа.

Avatar

Зочин 2018-03-28 203.91.114.170

3сая хүний 1,5сая нь том хүн, за хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй, жирмээ нтрээ хасаад 1сая гэж бодоход арай ч дээ. 200,0мянга нь НД төлдөг.

Avatar

Зочин 2018-03-28 66.181.166.24

Тэтгэвэр бодоход тооцодог итгэлцүүрийг 2010 оноос хойш 8 жил болоход өөрчилсөнгүй 2010 хойш инфляц юу болсоныг мэдэж байгаа биз дээ Одоо итгэлцүүрээ өөрчилөөч ээ.Хөдөлмөр нийгэмийн хамгаалалын яамны сайд аа ,яамны бодлого төлөвлөлтийн газрын албан тушаалтангуудаа ажлаа хийгээч ээ, сум дүүрэг хороо хориноор явж амьдралтай танилцаж ,амьдралд нийцсэн бодлого гаргаачээ

Avatar

Зочин 2018-03-28 66.181.166.24

Тэтгэвэр бодоход тооцодог итгэлцүүрийг 2010 оноос хойш 8 жил болоход өөрчилсөнгүй 2010 хойш инфляц юу болсоныг мэдэж байгаа биз дээ Одоо итгэлцүүрээ өөрчилөөч ээ.Хөдөлмөр нийгэмийн хамгаалалын яамны сайд аа ,яамны бодлого төлөвлөлтийн газрын албан тушаалтангуудаа ажлаа хийгээч ээ, сум дүүрэг хороо хориноор явж амьдралтай танилцаж ,амьдралд нийцсэн бодлого гаргаачээ

Avatar

Зочин 2018-03-28

одоохон тэтгэвэрийн данс улайх юм бна, иймээс тэтгэвэрийг суулийн 20 жилийн 8 жилийн ондор төлсөн дундаар тогтоох хэрэгтэй. Зальтай хумуус 5 жил төлөөд гарөх нь бас л хуулийн цоорхой шу дээ, одоо хаа хаанаа хариуцлагтай зов шударга амьдарч байх хэрэгтэй бна.,

Avatar

Зочин 2018-03-28 202.131.236.170

Эрдэмбилэгийг дэмжиж байна.

Avatar

Зочин 2018-03-28 45.117.32.4

Niigmiin daatgal tulsund ni tetgever olgodog baimaar baina. Tulduggui etgeeduud hunii munguu zavshij amidrah yosgui

Avatar

Зочин 2018-03-28 122.201.24.55

Хүмүүс ажилгүй, орлогогүй болоод юун даатгал төлөх болчоод байна. НДынхан хэдэн хүн ажилладаг вэ, байшин савандаа багтахгүй олон их зантай хүмүүс харагддаг. 200000 хүний шимтгэл зохицуулахаар хэдүүлээ суудаг юм бэ. Хувийн даатгал байсан бол 3 сая хүнд үйлчлэхийн төлөө хэдэн хүн ажиллах байсан бол гэж боддог шүү.

Avatar

Монголын эмгэнэл 2018-03-28 202.21.100.210

идэвхтэй буюу тогтмол шимтгэл төлдөг 200 мянга гаруй иргэн бий. Шимтгэлээ байнга төлөөд, хүүгээ тооцуулаад явж байгаа. Энэ бол монголын эмгэнэл.

Avatar

Эрдэмбилэг 2018-03-28 202.21.96.254

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд зааснаар тэтгэврийг ямар аргачлалаар бодож байна вэ гэвэл сүүлийн 20 жилийн доторх хамгийн өндөр, дараалсан таван жилийн дундаж цалингаас 45 хувиар бодно.
Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулиар тэтгэвэр тогтоох бол нэрийн дансанд нь хэчнээн хэмжээний орлого бүртгэгдсэн байна, түүнээс тэтгэврийг тогтооно… гэлээ. ЯАЖ? ТЭТГЭВРИЙН НЭРИЙН ДАНСАН ДАХЬ МӨНГИЙГ ТУХАЙН ХҮН ТЭТГЭВЭРТ ГАРСНААС ХОЙШ ХЭДЭН ЖИЛ НАСЛАНА ГЭЖ ТООЦОЖ ХЭД ХУВААЖ ӨГӨХ ВЭ? ЭСВЭЛ ӨӨР ЯМАР АРГААР БОДОЖ ӨГДӨГ ЮМ БЭ? ЯПОН ШИГ ХУРИМТЛАГДСАН МӨНГИЙГ НЭГ МӨР ӨГЧИХВӨЛ ТЭР ХҮН БИЗНЕС ЭХЛҮҮЛЖ БОЛНО, ГАДААДААР АЯЛАЖ БОЛНО… МАНАЙХ ШИГ АМЬ ЗОГООХ ТӨДИЙ ХЭДЭН ЦААС САР БОЛГОНД ХУВААЖ ӨГӨӨД, ҮХЭХИЙГ НЬ ХҮЛЭЭГЭЭД БАЙХ ЮМ УУ

Avatar

Батаа 2018-03-28 203.91.115.40

Зарим хүмүүс 36 сарын цалин тэтгэвэрт гарахдаа авдаг. Шударга бус.

Avatar

Эрдэмбилэг 2018-03-28 202.21.96.254

Тэтгэврийн Нэрийн дансны хуулгыг яагаад авч болохоо больчихов оо??? Дансанд маань хэдэн цаас байгааг мэдэж явмаар байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж