Олон нийтийн сүлжээнд хүүхдүүдийг бүртгэж оруулах төсөл дэмжигдсэнгүй

Хуучирсан мэдээ: 2018.03.28-нд нийтлэгдсэн

Олон нийтийн сүлжээнд хүүхдүүдийг бүртгэж оруулах төсөл дэмжигдсэнгүй

Олон нийтийн сүлжээнд хүүхдүүдийг бүртгэж оруулах төсөл дэмжигдсэнгүй

14 нас хүрээгүй хүүхдүүд олон нийтийн сүлжээнд нэвтрэхдээ эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрсөн бичгийн дагуу бүртгүүлж нэвтрэх тухай хуулийн төслийг Төрийн Думын Гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхдийн асуудал хариуцсан хороо дэмжсэнгүй хэмээн РИА Новости мэдээллээ.

Энэхүү төслийг “Нэгдсэн Орос” намын Виталий Милонов, Михаил Бугера нар өнгөрсөн нэгдүгээр сард өргөн барьсан юм.

Төсөлд тусгаснаар 14 нас хүрээгүй хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч нь онлайнаар зөвшөөрсөн бичиг явуулж, өөрсдийн нэр ус, статусыг баталгаажуулах ёстой юм. Ингэсний дараа уг сүлжээг эзэмшигч 14 нас хүрээгүй хүүхдэд хаяг нээж өгөхөөр зохицуулсан байсан юм. Үүнийг зөрчвөл сүлжээг эзэмшигчийг хувь хүн, хуулийн этгээдээс хамааран 5000 рублиэс нэг сая хүртэл рублийн торгууль ногдуулна гэжээ.

Оросын зарим сургуулиудад гарсан хэрэг явдлаас үүдэн нийгмийн сүлжээнд хүүхдүүдийг хэрхэн оролцуулах тухай хэлэлцүүлэг нийгэмд өрнөж эхэлсэн юм. Нийгмийн сүлжээнд тавьсан зүйлээс үүдэн Пермь хотын нэгэн сургуульд нэг сурагч хутга барин хүмүүс рүү дайрч, нэг багш болон бага ангийн хэд хэдэн хүүхэд, нийтдээ 15 хүн гэмтэж бэртсэн. Мөн Улаан-Үд хотын нэгэн сургуулийн сурагч орос хэлний кабинет рүү шатамхай шингэнтэй шил шидэж, шил шидсэн сурагчаас гадна зургаан хүн гэмтсэн хэрэг гарсан.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж