Зохиолч Максим Горькийн нэрийг орос хүн бүр мэддэг болохыг Олон нийтийн санаа бодлыг тандах Бүх Оросын төвийн судалгаа харуулжээ. Судалгаанд оролцогчдын гурван хувь нь л Горькийн тухай сонсоогүй гэж хариулсан байна.
Уг судалгааг гуравдугаар сарын 20-21-нд хийсэн бөгөөд их зохиолчийн 150 насны ойг гуравдугаар сарын 28-нд тэмдэглэж байгаатай холбогдуулан судалгаа хийжээ.
Хэдийгээр бараг хүн мэддэг гэж хариулсан ч огт сонсоогүй гэж хариулсан гурван хувийн 17 хувь нь 18-24 насны залуус байжээ.
Судалгаанд оролцогчдын 71 хувь Горькийн зохиолд дуртай гэжээ. Түүний зохиолуудаас хамгийн түгээмэл нь ”Мать” роман /32 хувь/ , “На дне” жүжиг /19 хувь/, “Песня о Буревестнике” найраглал /12 хувь/ хэмээн хариулсан байна. Мөн түүнийг зохиолч гэхээсээ илүүтэй соёлын зүтгэлтэн, хувьсгалын дууч гэж үздэг байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ