Кемеровогийн хохирогчдод зориулан 192 сая рубль хандивлажээ

Хуучирсан мэдээ: 2018.03.28-нд нийтлэгдсэн

Кемеровогийн хохирогчдод зориулан 192 сая рубль хандивлажээ

Кемеровогийн хохирогчдод зориулан 192 сая рубль хандивлажээ

Кемерово хотын захиргаанаас мэдээлснээр хоёр хоногийн дотор /2018.03.26-27/ иргэдээс 192 сая гаруй рублийн хандив цуглажээ. Өнгөрсөн Ням гариг буюу гуравдугаар сарын 25-ны өдөр Кемерово хотын “Зимняя вишня” худалдааны төвд гал гарч 64 хүн амь үрэгдсэний дотор олон хүүхэд байсан юм.

“Хоёр хоногийн дотор 192 сая илүүтэй рублийг иргэд хандивлалаа. Хандивын хэмжээ цаашид ч өсөхөөр байна” хэмээн хотын захиргаа мэдээллээ. Хандивыг рублиэс гадна евро болон ам.доллараар өгч болох ажээ.

Галд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн гурав хоногийн гашуудлыг Кузбасс даяар зарлаад байна. Гал хайхрамж болгоомжгүйгээс болж гарсан хэмээн урьдчилсан байдлаар дүгнэжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж