АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын нүцгэн баримлын сүүлчийнхийг дуудлага худалдаанд оруулах гэж байгаа гэнэ.
Уран бүтээлчдийн хамтарсан “Хаан нүцгэн байна” хэмээх цуврал баримлуудыг 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Нью Йорк, Сан Франциско зэрэг томоохон хотуудад байрлуулсан юм. Гэвч хотын удирдлагуудын шийдвэрээр дээрх баримлуудыг буулгасан ажээ.
Шавар силиконоор урласан Трампын барималд түүнийг унжсан гүзээтэй, банзан бөгстэй дүрсэлсэн байна.
Дуудлага худалдааны мэргэжилтнүүд баримлыг 20,000-30,000 ам.доллараар худалдаалахаар төлөвлөж байгаа юм.
Трампын ийм нүцгэн баримал 2016 онд 22,000 ам.доллараар худалдаалагдсан ажээ.
Дуудлага худалдаа тавдугаар сарын 2-нд Нью Жерси хотод зохиогдох гэнэ.
Эх сурвалж: Russia Today