Стандарт, чанарын алдаа нь Европын зах зээлээс олох ашигт саад болж байна | News.MN

Стандарт, чанарын алдаа нь Европын зах зээлээс олох ашигт саад болж байна

Хуучирсан мэдээ: 2018.03.28-нд нийтлэгдсэн

Стандарт, чанарын алдаа нь Европын зах зээлээс олох ашигт саад болж байна

Стандарт, чанарын алдаа нь Европын зах зээлээс олох ашигт саад болж байна

Уул уурхайн бус салбарын экспортыг нэмэх замаар Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн Европын холбооны санхүүжилттэй “Монголын худалдааг дэмжих “EU- TRAM”  төслийн нээлт өнөөдөр Гадаад харилцааны яаманд боллоо.

Уг төслөөр дамжуулан уул уурхайн бус салбарын бизнес эрхлэгчид гадаад зах зээлд гарах, зорилтот зах зээлээс олох орлогын хэмжээгээ өгөх боломж нэмэгдэх юм байна.  Уул уурхайн түүхий эдийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс хамаардаг Монгол Улсын эдийн засагт энэ чиглэлийн өөр урсгалыг бий болгож байгаагаараа дээрх төсөл чухал ач холбогдолтой болохыг нээлтэд оролцогчид хэлж байлаа. Монгол Улс өнөөдрийн байдлаар Европын холбооны 28 улсад 10 хүрэхгүй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн экспортолж байна. Үүнд, угаасан ноос, ноолуур, түүнээс гаралтай бараа, монгол гэр, гар урлалын бараа хамаардаг. Энэ нь Европын холбооны зах зээлд  7200 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг тарифын хөнгөлөлттэй экспортлох боломжтой ч энэхүү боломжоо бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байгааг харуулж байгаа дэндүү харамсалтай үзүүлэлт бөгөөд гол шалтгаан нь  нь бараа, бүтээгдэхүүний чанар, стандартаас шууд хамаардаг аж. Тиймээс Европын зах зээлийн чанар, стандартад нийцүүлэхэд техник технологийн шинэчлэл, мэргэжлийн боловсон хүчний мэдлэг чадварыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг төслийн нээлтэд оролцогчид сануулж байна. Нийт таван сая еврогийн төсөвт өртөгтэй төслийг ГХЯ, МҮХАҮТ хамтран 2021 он хүртэл хэрэгжүүлэх юм. Төслийн үр дүнд олон улсын сайн туршлагыг нэвтрүүлснээр экспортод шаардагдах цаг хугацаа, өртөг зардлыг бууруулах замаар экспортын бараа, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх боломжтой. Ингэснээр зохих стандарт шаардлагыг хангаж, хэрэглэгчдийн эрх ашигт нийцсэн бараа, бүтээгдэхүүн нэвтрүүлэх тул энэ чиглэлээр дээрх хөрөнгийг зарцуулах аж. Энэ үеэр Европын зах зээлд бараа, бүтээгдэхүүн нийлүүлэхэд тулгардаг бэрхшээлийн талаар төсөл хэрэгжүүлэгч талууд санал солилцсон юм.

Тухайлбал,

МҮХАҮТ-ийн дарга М.Оюунчимэг: “Малын гаралтай түүхий эд, түүгээр хийсэн бүтээгдэхүүнийг Европын зах зээлд нийлүүлэхэд шаардлага өндөр байдаг. Иймээс төслийн хэрэгжилтийн хүрээнд өөрсдийн нөөц бололцоог ашиглаж, онцлог бүтээгдэхүүн хөгжүүлэх, экспортлогчдод дэлхийн стандарт, зах зээлийн шаардлагатай холбоотой мэдээлэл өгч ажиллана” гэв.

Мөн “Монголын худалдааг дэмжих” төслийн багийн ахлагч Кармен Фратита “Европын холбооноос хөнгөлөлттэй нөхцөлөөр дэмжиж буй энэ төслийг Монгол Улс бүрэн хэмжээнд ашиглаж чадахгүй байна. Үүний шалтгаан нь бараа, бүтээгдэхүүний стандартын асуудал юм. Жишээ нь монголчууд зөгийн бал үйлдвэрлэхдээ антибиотик ашиглагддаг. Гэтэл антибиотикийг Европын зах зээлд хориглодог” гэхчлэн сонирхолтой зөвлөмжийг хэлж өгч байлаа.

У.ОЙДОВ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-28 27.123.214.121

Чанар, стандартыг дээд зэргээр биш ч гэсэн хангаж байгаа. Хамгийн гол нь Монгол улсад уул уурхайгаас өөр экспортлох бараа, хөгжүүлсэн үйлдвэр алга байна. Дэмжинэ, хөгжүүлнэ гэж 20 жил л ярилаа. Ярисанаас нь хэрэгжсэн зүйл нэг ч алга

Avatar

Зочин 2018-03-28 27.123.214.121

Чанар, стандартыг дээд зэргээр биш ч гэсэн хангаж байгаа. Хамгийн гол нь Монгол улсад уул уурхайгаас өөр экспортлох бараа, хөгжүүлсэн үйлдвэр алга байна. Дэмжинэ, хөгжүүлнэ гэж 20 жил л ярилаа. Ярисанаас нь хэрэгжсэн зүйл нэг ч алга

Avatar

Зочин 2018-03-28 150.129.141.18

Оросын хүнс, бараа Европт гарч чадахгүй байхад Монголынхыг гаргана гэдэг цаг мөнгө үрсэн дэмий ажил болно доо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж