2020 он гэхэд гурван ээлжээр хичээллэдэг байдлыг зогсоож, хоёр ээлжээр хичээллэдэг болгох зорилго БСШУССЯ тавиад байгаа. Түүнчлэн энэ хүрээнд 142 цэцэрлэг, 97 сургууль барихаар төлөвлөсөн. Уг зорилт нэг алхмаар урагшиллаа. Учир нь, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар долоон сургууль, нэг цэцэрлэг барих төсөл өнөөдөр /2018.3.28/ нээлтээ хийлээ. Нээлтийн ёслолд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, БСШУСС-ын сайд Ц.Цогзолмаа тэргүүтэй төлөөлөл оролцов.
Төсөл гурван үе шаттай хэрэгжих юм байна. Эхний ээлжид Сонгинохайрхан дүүргийн XXVI хороонд 920 хүүхдийн багтаамжтай сургууль, мөн дүүргийн XXV хороонд 640 хүүхдийн багтаамжтай сургууль барих гэнэ. Үүний баталгаа болгон өнөөдөр Баянхошуу уулын хормойд шинээр баригдах сургуулийн барилгын шавыг тавьж, газар хөндсөн юм.
Хоёрдугаар ээлжид Баянгол дүүргийн III хороонд 960 хүүхдийн багтаамжтай сургууль, Баянзүрх дүүргийн XII хороонд 960 хүүхдийн сургууль, Баянзүрх дүүргийн XIX хороонд 640 хүүхдийн багтаамжтай сургуулийн барилга тус тус барих юм байна. Төслийн энэ хоёр ээлжийн төсөв 150 орчим сая юань гэнэ. Төслийн гүйцэтгэгчээр шалгарсан “Бээжин констракшн” компани жилийн дотор сургуулийн байрыг барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаагаа нээлтийн үеэр онцоллоо. Ингэснээр Сонгинохайрхан дүүрэг дэх анхны кембрижийн сургалттай сургууль нээгдэх юм байна.
Нэгдүгээр ээлжинд:
Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд 920 хүүхдийн багтаамжтай сургуулийн барилга
Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, 640 хүүхдийн багтаамжтай сургуулийн барилга
Хоёрдугаар ээлжинд:
Хан-Уул дүүргийн 15 хороо, 960 хүүхдийн сургуулийн барилга
Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, 960 хүүхдийн сургуулийн барилга
Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 640 хүүхдийн сургуулийн барилга тус тус баригдана.
Нэг, хоёрдугаар ээлжийн төслийн нийт төсөвт өртөг 150 орчим сая юань. Төслийн гүйцэтгэгчээр шалгарсан “Бээжин констракшн” компани жилийн дотор сургуулийн байрыг барьж, ашиглалтанд оруулахаар төлөвлөж байгаагаа онцлон хэлсэн. Ингэснээр тус шинэ сургууль Сонгинохайрхан дүүргийн анхны Кембрижийн сургалттай сургууль болох юм. Төслийн гуравдугаар шатыг ирэх 05 дугаар сард эхлүүлж, яаравчлуулахаа БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Шин Хаймин амаллаа.
БСШУСЯ 2018 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 280 гаруй төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулж ажиллахаас нийслэл, орон нутаг, төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт 60 гаруй хувийг нь шилжүүлэн ажиллаж байна.
Р.Ренчиндулам
Зочин 2018-03-28 217.46.77.122
Хөөе! Алтан хүрзэнүүд барьчихсан байна шүү дээ? Хаана байдаг юм бол, нэг ийм хүрзэтэй болж авъяа аа.
Зочин 2018-03-28 122.201.24.197
монгол уламжлалт сургалт байсаар байхад ийм дэмий буруу замаар будаа тээсэн гадаадын үнэ хөөцөлдсөн сургуулиар яахаь дээ. бушуу түргэн буцаа. буц.
Irgen 2018-03-28 202.21.112.226
1 surguuliig dundjaar 10 terbumaar barih yum baina, bodvol ih l chanartai surguuli barih baihdaa.
зочин 2018-03-28 64.119.26.96
Монгол сургалт үгүйлэгдээд байгааг одоо болтол ойлгохгүй өөрсдөө хүүхдийн сургууль,цэцэрлэгийн барилга байгууламжаа бариачээ.
ахмад 2018-03-28 202.9.43.160
Кемберж ч гэх шиг элдэв нэр барьж галуу дуурайж хэрээ хөлөө хөлдөөв гэдгийн үлгэрээр Ерөнхий боловсролын сургалт сүүлийн жилүүдэд хөөөрхийлөлтэй болж манай эх оррны ирээдүй юу сурч хөгжих гээд байгааг ойгоход хэцүүхэн болоод байх шиг. Хуучин оросын сургалтын 10 жилийн систем болоод л байсан Одоо яахаараа больж ном сурах бичиг хүртэ:л халтуурчны мөнгө олох арга болж хувираваа. Дорвитойхон шинэчлэлтийг энэ салбарт хийсэн шиг хийх хэрэгтэй боллоо. Нэг сайд ирээд л нэг шинэ юм яриад байж боломгүй. Тоглоом болж гүйцлээ шүү.
Зочин 2018-03-28 66.181.179.169
юн ,,шар хувалз,, вэ? Буддын бш, кембрижийн гээ биз дээ
Зочин 2018-03-28 103.10.21.96
манайх шиг улсад кембрижд зохихгүй.охидууд нь б**********ч эрчүүд нь хар тамхичин болж байдаг нийгмийн боловрол шүү дээ.мөн дөө удам судараасаа суралц Америкын тэр бумтнууд бүгд багдаа гэрийн шавь боловсрол эзэмшсэн зарим нь сургуульд сураагүй хүмүүс байсан шүү.монголд хүүхдээ сургах систем байгаа шүү америк английн шээснүүдээ
Uher 2018-03-28 202.21.107.130
Ene lam zailaa pidaras chin
Uher 2018-03-28 202.21.107.130
Ene lam zailaa pidaras chin
Зочин 2018-03-28 217.46.77.122
Кембрижийн сургалттай сургуультай болох яах вэ? Энэ элдэв болсон болоогүй мөнгө хүүлэгч сургуулиудыг бүгдийг нь сонгон шалгаруултад оруулж, тоо толгойг нь цөөлөх хэрэгтэй. Бүгд л нэг их болсон болоогүй дипломтой. Тэрний оронд Техник Мэргэжилийн ((ТМС)) сургуулиудын тоог нэмж амьдрал практик дээр хэрэг болох хүмүүсээ бэлд!. Тэгээд л нэг цагаан бээлий өмсөөд л тууз хайчилаад л явах юм.
Багш 2018-03-28 202.179.24.154
Тэр Кэмбридж Мээмбридж яах вэ… Элдэв улс орны сжргалтын туршдлага 20 жил манай улсад явагдаж байна. Тэглээ гээд байдал дээрдсэн юм алга. 90 оноос өмнө байсан сургаллтыг тогтолцоогоо сайжруулж сэргээмээр байна. Байгаа юмаа гүйцэд ашиглаж чадахгуй байж гадны элдэв юманд манайхан гөө мөн их дурлах юм даа.
Зочин 2018-03-28 124.38.134.200
eersdiigee huuraal, busadiig bas huuraad l …. Hudlaa tom tom nertei surguuli baiguulj, hyyhdiid huuraad l.
Ichmeer yum daa
шоогоо 2018-03-28 202.179.31.38
Бүх хичээлүүд нь англи хэл дээр ордог байх, тийм багш нар бэлтгэгдсэн үү.
Any,New York 2018-03-28 67.81.182.161
Bi orosiin baigaliin shinjleh uhaanii program,Singapore iin surgalt 2oos oor sain surguuliig b.guig heliye
Amerikt dund,high school surgalt olonhi ni mash muu,tsoon college sain,sod humuus Harvard iig hurtel golood haysan b.dag.iimd Mongol oirhoooroo orosiin programmaar ybval olziitei ni bodit unen
Gehdee oros 3t huuhdee ogvol yu ch surahgui gedgiig bi huuhdeesee harlaa,Mongol surguuli deer shuu
Зочин 2018-03-28 66.181.177.22
Haha bugdiig ochood uzchihsen yum shig avah yumaa
MGD 2018-03-28 124.158.107.35
Tsogzolmaa saidad handaj helehed manai bolovsroliin sistem avahaasaa iluu hayah yum ihtei baigaag anhaarch ajillaasai.Zarim tsuun humuusiin setgegdliig Saidiin huvid anzaarch,mergejliin ahmad bagsh,surgan humuujuulegchdiig huleen avch ene bolohgui baigaa sistemee yadaj Orosiin surgaltiin sistem bologohod anhaarch ajillaasai.Bidend 10 jild surgaj baisan sistem,standartchilal mash ih uguilegdej baina.Ta yadaj baga angiin huuhduudiin toonii hicheelee yamar argaar hiij baigaag medeh uu?Surgalt,humuujliin uye shatalsan yamar standartiig odoo murduj baigaag tailbarlaasai.Ug ni turuuchiin Said baisan Chuluunbaatar mundag hun baisan yum daa.Yadaj uuriin chini uyed surch baisan surgaltiin sistem odoogiinhtoi haritsuulaad tiim muu baigaa uguig Saidiin huvid sudalj baigaa gej naidya.Mongol ulsad bolovsrol olgoj baigaa olon shatnii surguuliudiin negdsen sistemd reform hiij chadahiin tuld Said hun baih yostoi.