2020 он гэхэд гурван ээлжээр хичээллэдэг байдлыг зогсоож, хоёр ээлжээр хичээллэдэг болгох зорилго БСШУССЯ тавиад байгаа. Түүнчлэн энэ хүрээнд 142 цэцэрлэг, 97 сургууль барихаар төлөвлөсөн. Уг зорилт нэг алхмаар урагшиллаа. Учир нь, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар долоон сургууль, нэг цэцэрлэг барих төсөл өнөөдөр /2018.3.28/ нээлтээ хийлээ. Нээлтийн ёслолд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, БСШУСС-ын сайд Ц.Цогзолмаа тэргүүтэй төлөөлөл оролцов.
Төсөл гурван үе шаттай хэрэгжих юм байна. Эхний ээлжид Сонгинохайрхан дүүргийн XXVI хороонд 920 хүүхдийн багтаамжтай сургууль, мөн дүүргийн XXV хороонд 640 хүүхдийн багтаамжтай сургууль барих гэнэ. Үүний баталгаа болгон өнөөдөр Баянхошуу уулын хормойд шинээр баригдах сургуулийн барилгын шавыг тавьж, газар хөндсөн юм.
Хоёрдугаар ээлжид Баянгол дүүргийн III хороонд 960 хүүхдийн багтаамжтай сургууль, Баянзүрх дүүргийн XII хороонд 960 хүүхдийн сургууль, Баянзүрх дүүргийн XIX хороонд 640 хүүхдийн багтаамжтай сургуулийн барилга тус тус барих юм байна. Төслийн энэ хоёр ээлжийн төсөв 150 орчим сая юань гэнэ. Төслийн гүйцэтгэгчээр шалгарсан “Бээжин констракшн” компани жилийн дотор сургуулийн байрыг барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаагаа нээлтийн үеэр онцоллоо. Ингэснээр Сонгинохайрхан дүүрэг дэх анхны кембрижийн сургалттай сургууль нээгдэх юм байна.
Нэгдүгээр ээлжинд:
Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд 920 хүүхдийн багтаамжтай сургуулийн барилга
Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, 640 хүүхдийн багтаамжтай сургуулийн барилга
Хоёрдугаар ээлжинд:
Хан-Уул дүүргийн 15 хороо, 960 хүүхдийн сургуулийн барилга
Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, 960 хүүхдийн сургуулийн барилга
Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 640 хүүхдийн сургуулийн барилга тус тус баригдана.
Нэг, хоёрдугаар ээлжийн төслийн нийт төсөвт өртөг 150 орчим сая юань. Төслийн гүйцэтгэгчээр шалгарсан “Бээжин констракшн” компани жилийн дотор сургуулийн байрыг барьж, ашиглалтанд оруулахаар төлөвлөж байгаагаа онцлон хэлсэн. Ингэснээр тус шинэ сургууль Сонгинохайрхан дүүргийн анхны Кембрижийн сургалттай сургууль болох юм. Төслийн гуравдугаар шатыг ирэх 05 дугаар сард эхлүүлж, яаравчлуулахаа БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Шин Хаймин амаллаа.
БСШУСЯ 2018 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 280 гаруй төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулж ажиллахаас нийслэл, орон нутаг, төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт 60 гаруй хувийг нь шилжүүлэн ажиллаж байна.
Р.Ренчиндулам