Мьянмарын ерөнхийлөгч Тин Чяу огцорсноос хойш нэг долоо хоногийн дараа парламент Вин Мьинийг улсынхаа ерөнхийлөгчөөр сонгожээ. Вин Мьин нь 2012 оноос хойш парламентын доод танхимын даргаар ажиллаж байсан бөгөөд түүнийг Тин Чяуг огцорсны дараа түүнийг дараагийн ерөнхийлөгч болно гэж олон хүн таамаглаж байсан юм.
Гэвч Вин Мьинийг бэлгэ тэмдгийн ерөнхийлөгч болж, Ан Сан Су Чи тус улсын де факто ерөнхийлөгч хэвээр үлдэнэ гэж ажиглагчид бичиж байна.
Мьянмарын ерөнхийлөгч асан Тин Чяу өнгөрсөн долоо хоногт эрүүл мэндийн шалтгаанаар өнгөрсөн долоо хоногт албан тушаалаасаа огцорсон юм. Тус улсын парламент өнөөдөр санал хураалт явуулж, дэд ерөнхийлөгчид нэр дэвшсэн гурван нэр дэвшигчээс Вин Мьинийг ерөнхийлөгчөөр сонгосон байна. Вин Мьин нь Ан Сан Су Чигийн Ардчиллын төлөө үндэсний лиг намын ахмад гишүүдийн нэг төдийгүй дотны нөхдийн нэг ажээ.
Эх сурвалж: BBC