40 гаруй айлыг ухсан хулгайчийг баривчиллаа | News.MN

40 гаруй айлыг ухсан хулгайчийг баривчиллаа

Хуучирсан мэдээ: 2018.03.28-нд нийтлэгдсэн

40 гаруй айлыг ухсан хулгайчийг баривчиллаа

40 гаруй айлыг ухсан  хулгайчийг баривчиллаа

Нийслэлийн цагдаагийн газрын мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн алба хаагчид нийслэл, орон нутгуудад орон байрны хулгай үйлддэг этгээдийг /2018.03.26/-нд баривчилжээ.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 11-р хороонд оршин суух хаягтай 41 настай Ч гэгч нь урьдчилсан мэдүүлэгтээ 40 орчим хулгайн хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн байна.

Уг этгээд нь өмнө есөн удаагийн ял шийтгэл эдэлж байсан ба 1998, 2016 онуудад ял эдэлж байгаад суллагдсан аж. Мөн бусдын орон байраас хулгайлсан эд зүйлсээ ломбард болон хувь хүмүүст худалдаж мөнгө олдог байжээ. Одоогоор түүнийг эрүүгийн хуулийн 17.1-р зүйлд зааснаар мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Э.Ариун 

 

 

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэд 2018-03-28 103.57.92.140

Ийм этгээдийг иргэн Ч гэхийн оронд овог нэртэй нь зурагтай нь хэвлэлд тавиачээ,энэ хүнийг дөнгөж хэрэг үйлдэж эхлэж байхад нь манайхан зурагтай бүтэн нэртэй нь хэвлэлд тавьсан бол ийм олон үйлдэлд орж ийм олон иргэдэд ийм их хохирол учруулахгүй байсан,гэмт хэрэг үйлддэг хүний нэр зураг хөргийг сайн ил тод бичиж тавьж байлдаа,тэр хүн өөрөө нэр нүүрээ тоохгүй хуулиа хүндлэхгүй иргэдээ бодохгүй байхад манайхан хөндлөнгөөс түүний нэрийг нууцлаж түүнд дахин дахин хэрэг үйлдэх боломж олгодог хоцрогдсон аргаасаа салаачээ,ил тод байдлын ач тус,ус чанар чадал нь их шүү

Avatar

иргэн 2018-03-28 122.201.22.162

зургий нь тавиачээ. Худлаа шуугиан үүсгээд байх юм. Хулгайчдийг битгий толгойгии нь элээд бай. Албадан ажил хийлгэ.

Avatar

Зочин 2018-03-28 27.123.214.123

Монголын сэтгүүлчидээ!!!! Та нар яаж ийгээд л гэмт хэрэгтнүүдийн зураг хөргийг аваад ГАРГАЖ СУРААЧ !!!!!!! ХЭТЭРХИЙ БЭЛЭНЧИЛХЭЭ БОЛЬ!!!!

Avatar

ЗОЧИН 2018-03-28 59.153.113.86

БАРЬСАН ЮМ БОЛ УЛСЫН НУУЦ БИШ БОЛ ТЭР 40 – ОРЧМЫН НАСТАЙ " Ч " – ГЭГЧИЙНХЭЭ ЗУРАГ ХӨРГИЙ НЬ ТАВИАЧ , МЭДЭЖ АВЪЯ …

Avatar

Зочин 2018-03-28 202.70.43.202

Батхүү ба түүний төрийн өмчийг хуйвалдаж идсэн. Энэ мэтийн орон байрны [Хориотой Үг]ид иргэдийн хувийн өмчийг хулгайлж ломбард алт иөнгөний чeнж болон үнэт эдлэлийн чeнжүүдэд зарж мөнгөжидөг. Хулгай нь баригдангуут өмгөөлөгч хулгайн мөнгөөрөө хөлсөлж өмгөөлөгчид тэднийг тал бүрээр өмөөрч хэрэг илрүүлсэн цагдааг хүртэл буруутгана.Шүүх дээр [Хориотой Үг] болон өмгөөлөгчид хүний эрх ярьж мөрдөн байцаагчдыг дарамталж хэрэг хүлээлгэсэн гэж гүтгэдэг юм байна лээ, Шүүх үүнийг нь хүний эрх гэж хаацайлана. Маш сонин.

Avatar

Зочин 2018-03-28 202.179.24.80

Батхүү ба түүний нөхдийн дэргэд гэмгүй амьтан байна зайлуул

Avatar

zochin 2018-03-28 32.97.110.60

Ih idcen ch umhii, baga idcen ch umhii.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж