40 гаруй айлыг ухсан хулгайчийг баривчиллаа

Хуучирсан мэдээ: 2018.03.28-нд нийтлэгдсэн

40 гаруй айлыг ухсан хулгайчийг баривчиллаа

40 гаруй айлыг ухсан  хулгайчийг баривчиллаа

Нийслэлийн цагдаагийн газрын мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн алба хаагчид нийслэл, орон нутгуудад орон байрны хулгай үйлддэг этгээдийг /2018.03.26/-нд баривчилжээ.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 11-р хороонд оршин суух хаягтай 41 настай Ч гэгч нь урьдчилсан мэдүүлэгтээ 40 орчим хулгайн хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн байна.

Уг этгээд нь өмнө есөн удаагийн ял шийтгэл эдэлж байсан ба 1998, 2016 онуудад ял эдэлж байгаад суллагдсан аж. Мөн бусдын орон байраас хулгайлсан эд зүйлсээ ломбард болон хувь хүмүүст худалдаж мөнгө олдог байжээ. Одоогоор түүнийг эрүүгийн хуулийн 17.1-р зүйлд зааснаар мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Э.Ариун 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж