54 жилийн өмнөх Улаанбаатар-Бээжингийн дугуйн аялал сэргэнэ

Хуучирсан мэдээ: 2018.03.28-нд нийтлэгдсэн

54 жилийн өмнөх Улаанбаатар-Бээжингийн дугуйн аялал сэргэнэ

54 жилийн өмнөх Улаанбаатар-Бээжингийн дугуйн аялал сэргэнэ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар өнөөдөр нэгэн арга хэмжээ боллоо. Одоогоос 54 жилийн өмнө Монголын 13 дугуйчин Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар чиглэлд нийт 3000 км замыг унадаг дугуйгаар туулж байв. Тухайн үед энэхүү холын аялалыг Монголын сайд нарын зөвлөлийн Биеийн тамир, спортын хэрэг эрхлэх хорооны даргын орлогч Ц.Дамбий ахлан бүрэлдэхүүнд С.Лувсанхүндэв, Ц.Даржаа, Н.Тарваа, С.Чойвон, А.Гунгаа, А.Гэсээжалбуу, Ц.Бат-Очир, Д.Лувсан, Ш.Буд, Ё.Чагнаа, Д.Намсрайжав, Н.Ренчин нар багтжээ. Тэгвэл энэхүү аялал ирэх наймдугаар сард дахин зохиогдох болсон талаар байна.

Улаанбаатар-Бээжин чиглэлийн дугуйн аяллыг БНХАУ-ын “Grand China” компани ивээн тэтгэхээ амалсан байна.

Монголын дугуйчид 1964 оны нэгдүгээр сарын 15-д Сүхбаатарын талбайгаас аялалаа эхлүүлж, Бээжин хотын төв талбайд хүрэхэд урд хөршийн олон удирдагчид хүндэтгэлтэйгээр угтан авч байсныг ар гэрийнхэн нь хуучлав. Тухайн үед Монгол, Хятадын харилцаа тийм ч таатай байгаагүй бөгөөд хил дамнасан дугуйн аяллын дараагаас урд хөршийн буцалтгүй тусламж ирж, Спортын төв ордныг барьж байгуулсан юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж