НИТХ-ын нэгдсэн хуралдаанаар 100 айлыг үе шаттай нүүлгэх асуудлыг хэлэлцэнэ | News.MN

НИТХ-ын нэгдсэн хуралдаанаар 100 айлыг үе шаттай нүүлгэх асуудлыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2018.03.28-нд нийтлэгдсэн

НИТХ-ын нэгдсэн хуралдаанаар 100 айлыг үе шаттай нүүлгэх асуудлыг хэлэлцэнэ

НИТХ-ын нэгдсэн хуралдаанаар 100 айлыг үе шаттай нүүлгэх асуудлыг хэлэлцэнэ

НИТХ-ын ээлжит бус III хуралдааныг 2018 оны 03 сарын 30-ны өдрийн  10.00 цагаас хуралдуулах НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлын тогтоол гарчээ.

Энэ удаагийн ээлжит бус хуралдаанаар Сүхбаатар дүүргийн  нутаг дэвсгэр дэх /100 айл орчим/ барилгын материалын зах, худалдааны төвийг үе шаттай нүүлгэх асуудлыг судлах ажлын хэсгийн танилцуулга, Улаанбаатар чөлөөт бүс байгуулах асуудлыг судалж, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн танилцуулга хэлэлцүүлэг болон НИТХ-ын хороодын бүтцийг өөрчлөх, Хурлын дэгт өөрчлөлт оруулах тухай  гэх зэрэг чухал  асуудлуудыг хэлэлцэхээр тогтжээ.

НИТХ-ын хуралдаанаар Нийслэлчүүдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлд сөрөг нөлөө үзүүлж байгаа агаар хөрсний бохирдол, замын түгжрэлийг үүсгэх нөхцлийг бүрдүүлдэг 100 айл орчимын ид задгай барилгын материалын худалдааг цэгцлэх, Нийслэл хотод ажлын байрыг бий болгож, хотын төвлөрлийг сааруулах, эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэх Улаанбаатар чөлөөт бүс байгуулах зэрэг иргэдийн хүсэн хүлээсэн, нийгэм эдийн засгийн  томоохон ач холбогдолтой асуудлыг хэлэлцэх учраас Нийслэлийн иргэдийг төлөөлж сонгогдсон НИТХ-ын төлөөлөгчид энэ удаагийн хуралд идэвхи санаачлагатай оролцохоо илэрхийлсэн байна.

НИТХ-ын ХМОНХТ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

yoyo 2018-03-28 202.21.102.178

yasan yarij heleltsej duusdaggui yum be? udiid ehelsen baimaar yum

Avatar

gan 2018-03-28 202.179.31.122

zuv zuv hotiim irgediin niitiin erh ashig gej yum bna doo

Avatar

tt 2018-03-28 66.181.190.231

gu ovoo neg yum hiichih yum bol ene tuluulugchidiig dahin songoyo

Avatar

Зочин 2018-03-28 124.126.0.81

100 ailiin zah,hudaldaag nuulgeh gazriig ni tovlood tend zam ,tsahilgaan,holboo g.m ded butetsiig ni ulsaas tataj ogood nuuh shaardlagaa hugatsaatai ogch l hurdlagui bol odoogiin shigee ulger yariad baival suuldee domog bolno shuu

Avatar

ulger boloh uu 2018-03-28 124.126.0.81

Ue shattai geheeree l ulger bolgohiin eh ni

Avatar

Ulger bolgoh uu 2018-03-28 124.126.0.81

Nodnigoos l yarisan bizdee. Omnoh asuudald handdag uliglan yaridag muu zan ni tsuhalzaad baih yum. Ene mod ajil bolohguideg ee

Avatar

Zochin 2018-03-28 49.0.152.66

Ue that mat gej sunjiraad shaal demii suud l nuulgeh heregtei l de

Avatar

100 ail 2018-03-28 66.181.178.178

tegmeersendee

Avatar

ЗОЧИН 2018-03-28 66.181.190.169

НЭГ МӨСӨН НҮҮЛГЭВЭЛ ЯАСИЙН.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж