Дээд боловсролын тогтолцоог шинэчлэх хүрээнд их, дээд сургуулиудыг нэгтгэх ажлыг Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн жилээс эхлэн эрчимтэй хийж буй билээ. Энэ ажил өдгөө ч үргэлжилж буй юм байна. Тиймээс Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Цагдаагийн академи, Хилийн цэргийн дээд сургууль Үндэсний тагнуулын академи гурвыг нэгтгэж, Дотоод хэргийн их сургууль байгуулах шийдвэр гаргасан байна. Ингэхдээ Цагдаагийн академи, Хилийн цэргийн дээд сургууль хоёр Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан сургуулиуд учраас өнөөдрийн Засгийн газрын тогтоолоор хоёр сургуулийг татан буулгаж, тэдгээрийн эрхийг Дотоод хэргийн их сургуульд шилжүүлсэн байна.
Г.Дарь