Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газарт өнөөдөр шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдад хүргэдэг сургалт зохион байгуулагдлаа. Долоо хоног бүрийн лхагва гаригт болдог энэ удаагийн сургалтыг жүдо бөхийн ДАШТ-ий алт, хүрэл медальт, Афины олимпийн надамын хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар удирдан явуулсан байна. Тэрбээр “Биднийг ямар ирээдүй хүлээж байгаа, тэд хэрхэн бэлтгэгдэж байгаа” гэсэн сэдвийн доор сургалтыг явуулжээ.
Сургалтад Үндэсний шигшээ багийн 19 төрөлд бэлтгэл сургуулилт удирдаж явуулж буй дасгалжуулагч, тив, дэлхийн тэмцээн уралдаанд эх орныхоо нэрийг өндөр гаруй буй тамирчид хамрагдсан байна.
Долоо хоногийн лхагва гариг бүрт дасгалжуулагч, тамирчдад хүргэдэг энэхүү сургалт уламжлал болон тогтсон бөгөөд тамирчид сэтгэл зүйн болоод допингийн төрөлд багтсан эм бэлдмэлийн талаарх мэдээлэл зэрэг олон талын мэдээлллийг авдаг болсон байна.
Зочин 2018-03-28 43.242.242.59
Манай бөхчүүд угсраа мэхийг даацтай хийдэг болох хэрэгтэй.Бүр өөрийн болгох хэрэгтэй
Зочин 2018-03-28 43.242.242.59
Цагаанбаатар бол нэг үеийн амьд түүх бөөн туршлага. Улсынхаа нэрийг олон удаа дэлхийн тавцанд гаргасан энэ хүний үгийг сайн сонсож амьдралдаа хэрэгжүүлвэл амжилт гаргана даа.
Зочин 2018-03-28 103.57.95.232
энэ одоо юу заахавдээ чаавас сонсч бгаа хүмүүс нь юу ч анхаарсан сонирхсон шинжд алга зүгээр л цаг нөхцөөж суугаа харагдна
Зочин 2018-03-28 27.123.212.133
Увс хүүр
zochin 2018-03-28 66.181.179.139
sain tamirchin bolohoos sain dasgaljuulagch sain hun bol bish shuu de