Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газарт өнөөдөр шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдад хүргэдэг сургалт зохион байгуулагдлаа. Долоо хоног бүрийн лхагва гаригт болдог энэ удаагийн сургалтыг жүдо бөхийн ДАШТ-ий алт, хүрэл медальт, Афины олимпийн надамын хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар удирдан явуулсан байна. Тэрбээр “Биднийг ямар ирээдүй хүлээж байгаа, тэд хэрхэн бэлтгэгдэж байгаа” гэсэн сэдвийн доор сургалтыг явуулжээ.
Сургалтад Үндэсний шигшээ багийн 19 төрөлд бэлтгэл сургуулилт удирдаж явуулж буй дасгалжуулагч, тив, дэлхийн тэмцээн уралдаанд эх орныхоо нэрийг өндөр гаруй буй тамирчид хамрагдсан байна.
Долоо хоногийн лхагва гариг бүрт дасгалжуулагч, тамирчдад хүргэдэг энэхүү сургалт уламжлал болон тогтсон бөгөөд тамирчид сэтгэл зүйн болоод допингийн төрөлд багтсан эм бэлдмэлийн талаарх мэдээлэл зэрэг олон талын мэдээлллийг авдаг болсон байна.