Бусан хотод  хямд үнээр эмчлүүлэнгээ амрах боломжтой боллоо

Хуучирсан мэдээ: 2018.03.28-нд нийтлэгдсэн

Бусан хотод  хямд үнээр эмчлүүлэнгээ амрах боломжтой боллоо

Бусан хотод  хямд үнээр эмчлүүлэнгээ амрах боломжтой боллоо

БНСУ-ын хоёр дахь том хот болох Бусан хотын хэрэгжүүлэгч агентлаг “Busan Tourism Organization” /BTO/ буюу Бусаны аялал жуулчлалын газрын “BTO Улаанбаатар” монгол дахь төлөөлөгчийн газар өнөөдөр  /2018.03.28/  албан ёсоор нээлтээ хийлээ. Тус байгууллага нь “BTO Улаанбаатар” монгол дахь төлөөлөгчийн газраар дамжуулан Монгол улстай эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр маркетингийн төлөвлөгөө гарган хамтран ажиллах юм байна.

Монголоос нэг өвчтөн сонгон үнэгүй эмчилгээ хийнэ

Бусан хотын аялал жуулчлалын газрын аяллын бүтээгдэхүүн хөгжүүлэлт, стратеги төлөвлөлтийн газрын ахлах менежер Ким Ү Юн  “Бусан хот болон Улаанбаатар хот хооронд долоо хоногтоо дөрвөн удаагийн шууд нислэг үйлдэж байна. Хоёр хот хамтын ажиллагааны санамж бичигт үзэглэж сүүлийн хоёр жилийн хугацаанд олон талт харилцаа төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн. Энэ дунд эрүүл мэнд аялал жуулчлалын төсөл  хөтөлбөр гол үндсэн хөтөлбөр болон заагдсан байдаг. Бусан хотод зайлшгүй гадаадад эмчлүүлэх шаардлагатай өвчтөн сонгон үнэ төлбөргүй эмчилгээ үйлчилгээ болон мэс засал хийх зэргээр олон ажил хийдэг. Энэ жил мөн монголоос гадаадад зайлшгүй эмчлүүлэх нэн шаардлагатай нэг өвчтөн сонгон үнэгүй эмчилгээ хийхээр төлөвлөж байна. Өнгөрсөн жил гэхэд монголоос 360 гаруй иргэн эмчлүүлэх, алжаал тайлах  зорилгоор Бусан хотыг зорьсон байдаг. Цаашид    энэ тоо нэмэгдэх хандлагатай байгаа учраас  хоёр хотын эрүүл мэнд аялал жуулчлалын чиглэлээр хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх шаардлагатай гэж үзэн монголд Бусан хотын  эрүүл мэнд, аялал жуулчлалын төлөөлөгчийн газрыг  нээлээ” гэв.

2017 оны хоёрдугаар сард Бусан хотын аялал жуулчлалын газар МИАТ ХХК-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан бөгөөд  Улаанбаатар-Бусан чиглэлээр нэмэлт нислэг нээснээр  Бусан хотыг зорих иргэд олон байсан гэнэ. Мөн 2017 оны арванхоёрдугаар сард Монгол улсын эрүүл мэндийн яам болон Бусан хот хооронд хамтран ажиллах  тухай санамж бичиг байгуулагдсан нь хоёр хотын эрүүл мэнд, аялал жуулчлалын хөгжих таатай нөхцөл бүрдсэн гэдгийг тэд онцолж байлаа.

“BTO Улаанбаатар” монгол дахь төлөөлөгчийн газар дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.Үүнд:

  • Бусан хотын аялал жуулчлалын гол  бүс болон эмнэлэг эмнэлгийн байгууллагатай танилцах маркетинг аялалд хамруулах,
  • Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Бусаны эрүүл мэндийн аялал жуулчлалын танилцуулга олон улсын арга хэмжээ болон ижил чиглэлээр зохион байгуулагдаж буй хурал цуглаанд дэмжин оролцуулах,
  • Нийгэм рүү хандсан хүмүүнлэгийн сайн үйлсийн аян өрнүүлж Бусан хотод үнэгүй эмчилгээ,оношилгоонд хамруулах аж.

“BTO Улаанбаатар”  монгол дахь төлөөлөгчийн газар Блю Скай зочид буудлын таван давхарт байрлаж буй бөгөөд ажлын өдрүүдэд 09.00-18.00 цаг хүртэл ажиллаж, иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж