Дөрвөн настай хүүгийнхээ хөлийг хугартал зоджээ

Хуучирсан мэдээ: 2018.03.28-нд нийтлэгдсэн

Дөрвөн настай хүүгийнхээ хөлийг хугартал зоджээ

Дөрвөн настай хүүгийнхээ хөлийг хугартал зоджээ

“Гэмтэл согог судлалын үндэсний төвд хөл нь хугарсан хүүхэд ирж хэвтлээ” гэсэн дуудлага өнгөрөгч хоногт цагдаагийн байгууллагад иржээ. Хэргийг тодруулбал, Баянзүрх дүүргийн арванхоёрдугаар хороонд оршин суух хаягтай дөрвөн настай Н гэх хүүг төрсөн эцэг 27 настай Б зодож биед нь гэмтэл учруулсныг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байгаа аж. Мөн архидан согтуурсан үедээ эхнэрээ зодсон 29 настай, эрэгтэй Т-д холбогдох асуудлыг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст, 73 настай ээжийгээ хэл амаар доромжлон, дарамталж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 47 настай, эмэгтэй Т-г Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж. Өнгөрөгч хоногт ирсэн цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийллийн холбоотой нийтдээ 169 мэдээллийг ирсэн байна.

Э.Бурам 

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж